Марсын эзэнт
гүрэн
Марс
компани хэд хэдэн муж улсад үйлдвэртэй бөгөөд бүтээгдэхүүнээдэлхийн зах зээлд
борлуулдаг.АНУ-ын зах зээлд 1998 оны байдлаар хамгийн сайн борлуулалттай 10
шоколад чихрийн 4 нь Марс компанийх байлаа.тэдгээрээс 1-р байранд Сникерс, 3-р
байранд самартай М&M, 4-р байранд
ердийн M&M, 8-д Milky Way орж байсан бол Twix болон Three Musketeers хэмээх бүтээгдэхүүнүүд
нь тэднээс нэг их холгүй байранд явж
байв. Тэжээвэр амьтны хоол болох Kal Kan
,Pedigree болон Whiskas зэрэг нь чихрийн
бүтээгдэхүүнүүдтэй ойролцоо борлуулалттай тус бүр нь 3 тэрбум долларьт хүрч
байжээ.Марсын эзэнт гүрний бусад бүтээгдэхүүнд
Uncle Ben`s хэмээх оройн хоолонд зориулсан будаа болон бага хэмжээний
электроникийн бизнес багтаж байлаа.
1932
онд Форэст Марс түүний эцэг Френк Марс нар Чикаго дахь чихрийн үйлдвэрийнхээ
талаар сэтгэл хангалуун бус байгаа тухайгаа ярилцжээ. Эцэг Марс хүүдээ Milky Way бүтээгдэхүүнээ хийлийн чанадад
үйлдвэрлэх,борлуулах эрхийг өгч өөрийг нь бие даан ахиуцуулах болсон.
Залуу
Форест өөрийн шинэ компанийг Британид байгуулж
Milky Way болон Mars бүтээгдэхүүнээрээ ихээхэн амжилт олж
эхэлсэн.тэрээр мөн тэжээвэр амьтны хоолны бизнест орж удалгүй Британий зах
зээлийн тал хувийг хянах болжээ.1964 онд Форест эцгийнхээ компанийг өөрийг
Марсд нийлүүлж ер бусын бөгөөд маш амжилттай ажилдаг конгломерат/өөр хоорондоо
уялдаа холбоогүй салбарт ажилдаг пүүсүүд нэгдэл/ байгууллагыг бүтээн
байгуулжээ.марсын нэгэн шинэ бүтээгдэхүүн болох дотроо шоколадтай, сахраар
бүрсэн чихэр нь гайхмаар амжилттай борлогдож байлаа. Мөн M&M / Mars &
Mars / -үүдийг Марс хэмээх нэгэн барааны
тэмдэгт багтааснаар чихрийн салбарт зонхилох үүрэг гүйцэтгэдэг, АНУ дахь
хамгийн шилдэг борлуулагч болсон юм.
1960-аад
оны үеэс Марс компанид менежментийн арга ажиллагааг өөрчлөн хөгжүүлэх алхам
хийгдсэн ба үүнд шинэчлэлийг хэрэгжүүлэх маргаантай асуудлбг хэрхэн шийдэх
тухай үйл явц оржээ. Бүх ажиллагсдыг хамтран зүтгэгчид хэмээн үзэх тэгш эрхийн
уур амьсгалыг идэвхжүүлэн цалинг салбарын дундаас 10 хувь дээгүүр тогтоов.Цацаг
имжээр бүхий бүтээгдэхүүний ер бусын баглаа боодлыг бий болгов.гүйцэтгэх
ажилтнуудын онцгой эрх ямбыг зайлуулах алхмыг хийж “хүн бүр машины зогсоолын зай олж чаддаг
анчин байх, хүн бүр цагийн зүүний цохилт байх” уриаг дэвшүүлжээ.Шуурхай үр
дүнтэй харилцаа холбоог бий болгож ширээ тойрсон төвлөрлийг арилгах тухай
яригдаж эхлэв.Салбарын хэмжээнд засгийн газраас зохицуулалт хийхээс өмнө Марс
чанарын асуудалд онцгой анхаарч, борлогдоогүй бүтээгдэхүүнээ буцаан татн авч
байлаа.Ийнхүү дээрх арга хэмжээнүүдийн үр дүнд 1970-аад оны чихрийн зах зээлд
тэргүүлэгч байсан Хэршейг ардаа орхилоо.
Залуу
менежерүүдийг урамшуулан, идэвхжүүлэхийг хүлээн зөвшөөрч байсан ч зохион
байгуулалтбн бүтэц нь албан тушаалын шатлал ихтэй байв.Шийдвэр гаргалт
төвлөрсөн, межерүүд өөрийн хариуцлагад тохирсон эрх мэдэлгүй байсан ба ихэнх
удирдах албан тушаалд гэр бүлийн гишүүдээс ажиллаж байлаа.
Байгууллагын
хэмжээнд өөрчлөлт хийхтэй холбоотойгоор ах дүү нар болон менежерүүд хоорондын
маргаан тэмцлийн асуудлаас болж чадварлаг хүмүүс Марсыг орхих болсон.Тухайлбал
электроникийн хэлтсийн хэд хэдэн менежер шинэ бүтээгдэхүүний хөгжлийг газрын
дарга нар ажлаа орхисон байна. Ихэнх хэлтэс албадад төлөвлөгдсөн стратеги
байсан боловч чадвар муутай менежерүүд аливаа өөрчлөлтийг эсэргүүцэж байв.
Шинэ
бүтээгдэхүүн хөгжүүлэх газрын ажил унасан нь Марсад ихээхэн хохирол учруулсан.Марс
шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж хөгжүүлэхээсээ илүү одоо байгаа нэр
хүндээ өргөжүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэхэд анхаарч байлаа.
1986 онд Марс Dove International-ийн
Чикаго дахь мөхөөлдөсний үйлдвэрийг өөрт нэгтгэж байх үед хүнсний амтлаг
бүтээгдэхүүний царцанги зах зээлийг эвдэх зорилгоор Nestle Heath зэрэг
компаниуд үйл ажиллагаагаа аль хэдэийн эхлээд байлаа. Dove International-тэй байнгын зөрчил
маргааниай байсаар л байлаа. Марс үйлдвэрлэлийн шугамаар нэмэгдүүлж байсан
боловч борлуулалтаа ихэсгэж чадахгүй байв. Snickers, Three Musketeers
бүтээгдэхүүнд зориулж нэмэлт тоног төхөөрөмж суурилуулав.Урт хугацаанд бий
болгосон нэр хүндээ үл харгалзан Марс хөнгөн зуушны салбарт Хэршейгээс 3 жилийн
дараа оров. Марсийг орхин гарсан менежерүүд компанид тулгарч буй гадаад орчны
өөрчлөлттэй уялддуулан стратегиа өөрчлөх шаардлагатайг мэдэрч байжээ.Чихрийн
бизнес дэхь өрсөлдөөнд АНУ-аар тогтохгүй хилийн чанадад хүчээ аван ихсэж
байлаа.Өрсөлдөөнт орчин тэжээвэр амьтны хоолны зах зээлд мөн нөлөөлж
эхлэв.Квокер Оут компаний 1987 онд Гейнэс Пэт фүүдсийг худалдан авснаар
салбартаа Рэлстон Пюрайний дараа 2-р байрт орлоо. Британийн конгломерат Гренд
Метрополитон 1980 онд АЛПО-г өөрт нэгтгэн авснаас хойш тун удалгүй Nestl пүүс Carnation –ийг мөн нэгтгэлээ.
Ийнхүү энэ салбарт өрсөлдөөний тулаан эхэлсэн юм. Энэхүү өөрчлөлтийн хариу
үйлдэл болгож Марс өөрийн олон улсын зах
зээлд ажиллаж байсан туршлага , чадвардаа үндэслэн Европ, Японы зах зээлд
орохоор хөдөллөө.
Марс бол өнгөрсөн хугацаанд үнэхээр
сайнмарс дахь менежментийн үйл явцын янз бүрийн хэсгүүдийг ажилласан. Тэрээр орон нутгийн компаниас олон
улсын компани болтлоо өссөн бөгөөд дотоодын зах зээлд үндсэндээ зонхилогч нь
болж байна. Марс цаашид үргэлжлүүлэн өссөөр байж чадах уу? гэдэг асуулт гарч байна.Гэр бүлийн гишүүд удирдлагын
дээд түвшинд очихыг чармайж буй байдал, ах дүү нарын хоорондын зөрчил зэрэг нь
ирээдүйд ялангуяа өрсөлдөөн ихсэж байгаа зах зээлд бэрхшээл үүсгэж болох юм.
Асуултууд
- Марс дахь
менежментийн үйл явцын янз бүрийн хэсгүүдийг илэрхийлнэ үү? Тодрхой жишээ татна уу?
Менежерийн ямар ур чадварыг та илрүүлэн таньж чадах вэ?
- Компаний өнөөгийн байдал, асуудал
ойлгоход марын эхэн үеийн байдал хэрхэн тусалж чадах вэ? Менежментийн ямар
онол хандлага Марсад илэрхий үйлчилж байгааг иш татан тайлбарла.
- Ямар орноос Марс
өсөн дээшилсэн бэ?Ямар шалгуурууд байгааг жишээ аван хэлнэ үү? Марсын
орчныг тайлбарла? Хамгийн чухал анхааралдаа вах ямар хүчин зүй таны
бодлоор байна вэ? Яагаад?
- Марс ирээдүйд үр
дүнтэй ажиллан чадах уу?Яагаад?
- Марс таны хувьд
ажиллах дуртай байгууллага болж чадах уу? Ийм байгууллагад та хөрөнгө
оруулах уу?
No comments:
Post a Comment