Tuesday, April 23, 2013



 Лекц -1
Макро эдийн засгийн ухааны судлах зүйл,
судалгааны зорилтууд, судалгааны арга
  1. Макро эдийн засгийн ухааны судлах зүйл
  2. Макро эдийн засгийн зорилтууд, макро эдийн засгийг судалсны ач холбогдол
  3.   Макро эдийн засгийн онолын үндсэн урсгал, үзэл баримтлал

Эдийн засгийн ухааныг судалж байгаа  зүйлээс нь хамааруулан микро эдийн засаг, макро эдийн засгийн ухаан гэж хоёр үндсэн хэсэгт  хувааж үздэг . Микро эдийн засаг нь эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэгч өрх гэр, аж ахуй нэгжийн түвшин дэхь эдийн засгийн зүй тогтолуудыг судалдаг бол макро эдийн засаг нь эдийн засгийн тогтолцооны ерөнхий зүй тогтолуудыг судлана.Ө.х макро эдийн засгийн онол нь эдийн засагт болж буй үзэгдэл үйл явцууд тэдгээрийн хоорондын холбоо, хамаарлыг судлан эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, чиг хандлагыг тодорхойлж байдаг. Иймээс макро эдийн засгийн улс орны эдийн засгийг бүхэл бүтэн цогц байдлаар нь авч үзэн түүний хөгжлийн зүй тогтол, хэтийн төлвийг судалдаг. Макро эдийн засгийн судлах зүйлийг дотор нь 3 бүлэгт хувааж үзэж болно.
  1. Эдийн засгийн тогтолцооны түвшин дэхь эдийн засгийн юмс, үзэгдэл, үйл явцуудын дотоод мөн чанарыг судална.тухайлбал: ханш уналт, ажилгүйдэл, мөнгөний зах зээл, нийт эрэлт, нийлүүлэлт, эдийн засгийн өсөлт, хэрэглээ, хуримтлал г.м
  2. Эдийн засгийн зүй тогтлууд буюу үр дагавар, холбоо хамаарлуудыг судална.Эдийн засгийн юмс үзэгдэл , үйл явцууд нь хоорондоо нягт холбоотой, харилцан шүтэлцээтэй, нэг нь нөгөөгөөсөө хамаарсан шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг нь өөрчлөхөд нөгөө нь түүнийгээ даган өөрчлөгдөж байдаг жамтай. Энэхүү хамаарлыг эдийн засгийн хууль буюу зүй тогтол гэж нэрлэнэ. Тухайлбал: ханш уналт, ажилгүйдэл, зээлийн хүүгийн түвшин, хөрөнгө орлуулалт, орлого, хэрэглээ, хадгаламж гэх мэт макро түвшний юмс үзэгдэл, үйл явцууд нь хоорондоо байнгийн харилцан хамаарсан шинжтэй байна. Эдгээр харилцан хамаарал, зүй тогтлуудыг хэдий чинээ танин мэдэж чадна төдий чинээ аль нэг үйл явцад хийсэн зориудын өөрчлөлт нь үйл явц үзэгдэлд хэрхэн нөлөөлж ямар үр дүн гарч болохыг урьчилан мэдэх эдийн засгийг ухамсартайгаар зохицуулж зохион байгуулах боломжтой болно. Үүнд макро эдийн засгийг судлахын зорилго , ач холбогдол оршино.
  3. Макро түвшний эдийн засгийн  үзэгдэл үйл явцуудад нөлөөлөх хүчин зүйлүүдийн нөлөөллийг судална.Жнь: эдийн засгийн өсөлт,ханш, ажилгүйдэлд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг г.м
Өнөөгийн байдлаар макро эдийн засгийн бодлогын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн  дараах зорилтууд байна.
·         ЭЗ-ийн урт хугацааны зорилтыг дэмжих
(бүтээмжийн өсөлтийн бууралттай холбоотой хүндрэлтэй асуудлуудыг арилгах боломжтой)
·         Эдийн засгийн  мөчлөгийг тогтворжуулах
(Мөчлөгийг тогтворжуулснаар орлогын өсөлт болон ажилгүйдлийн хэлбэлзлийг багасгах болно.)
·         Ажилгүйдлийн хувийг багасгах
(Ажилгүйдлийн хувийг тодорхойлсноор ажилгүйдлээс үүдэлтэй нийгмийн шинж чанартай асуудлуудыг шийдэх болно)
·         Инфляцийг хор нөлөөгүй түвшинд барих
(Өөрийн сонирхол болон харьцангуй давуу тал дээрээ тулгуурлан ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгоно.)
·         Их хэмжээний урсгал тооцооны алдагдлаас урьдчилан сэргийлэх
·         (Их хэмжээний урсгал тооцооны алдагдлыг  багасгаснаар бусад улсаас хэрэглээний зориулалтаар зээл авах явдлыг багасгана.)
·         Засгийн газрын төсвийн алдагдлыг бууруулах г.м
(ЗГ-ийн төсвийн алдагдлыг бууруулснаар бодит зээлийн хүүг бууруулж чадах бөгөөд ингэснээр урт  хугацааны өсөлтийг дэмжих үйл явцад нөлөөлнө.)
Макро эдийн засгийг судалснаар дараах ач холбогдолтой.
  1. иргэний хувьд ухаалагт шийдвэр гаргахад тусална./сонгуулийн үед ч адил/
  2.  нийгмийн талаарх үнэн зөв мэдээлэл олгоно.
  3. үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрэгтэй мэдээллээр хангана.
  4. Нийгэмд үүсч буй сөрөг үзэгдлүүдэд үнэлэлт өгч, түүнийг даван туулах арга замыг судална
  5. Эдийн засгийн гадаад харилцаа түүний зүй тогтлуудыг судална
Макро эдийн засаг нь дараах асуудлыг шийдвэрлэхийг үндсэн зорилгоо болгодог.
  1. үнийн түвшин ,валютын ханшийг тогтворжуулж бүхэлд нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах
  2. эдийн засгийн бүхий л нөөцүүд түүний дотор хөдөлмөрийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах.
  3. Эдийн засгийн дотоод,гадаад тэнцвэрийг хангах
  4. Эдийн засгийн өндөр хурдацтай өсөлтйг хангах
   Макро эдийн засгийн бодлогын дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд дараах 2 бодлогын арга хэрэгслийг ашиглана. Ө.Х макро эдийн засгийн бодлогын арга хэрэгслүүд нь 2 үндсэн категорит хуваагдана.
Сангийн бодлого
Сангийн бодлого гэдэг нь татварын өөрчлөлт, засгийн газрын зардлын өөрчлөлт мөн энэ 2-г   өөрчлөх замаар эдийн засгийн төлөв байдалд, засгийн газрын өр болон алдагдалд нөлөөлөх арга юм. Эдийн засгийн  нийт зардал болон бүтээмжийн өсөлт, хөрөнгө оруулалтыг өөрчлөхөд ашигладаг.ЭЗ-ийн уналтын үед ЗГ ажилгүйдлийн хувийг бууруулахын тулд татварыг бууруулж зардлаа нэмэгдүүлдэг. Нөгөө талаас эдийн засгийн сэргэлт болон эдийн засгийн хэт өндөр өсөлтийг сааруулахын тулд татвараа өсгөж зардлаа бууруулдаг. ЗГ-ын зардал татварын орлогоосоо давсан үед ЗГ-ын төсвийн алдагдал үүснэ.
Мөнгөний бодлого
МБ нь эдийн засаг дахь мөнгөний хэмжээний өөрчлөлт ба зээлийн өөрчлөлтөөр хэрэгждэг. Энэ бодлого үйл ажиллагааны цар хүрээ нь тухайн улсынхаа Төв банкаар зохицуулагдана. ЭЗ-ийн уналтын үед төрөөс доогуур ажилгүйдэлд хүрэхийн тулд эдийн засагт мөнгийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулдаг. Харин эдийн засаг маш хурднаар сэргэж байгаа үед   хурдтай өсөлтийг хязгаарлахын  тулд эдийн засаг дахь мөнгөний хэмжээг багасгаж, зээлийн хүүг нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг.Мөнгөний бодлогоор зээлийн хүүг өсгөснөөр зээл, зардал болон үйлдвэрлэлийн өсөлтийг хязгаарлаж, инфляцийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 
3. Макро эдийн засгийн онолын үндсэн урсгал, үзэл баримтлал
Сонгодог онол. Энэ онол нь 1770-аад оны дунд үеэс үүссэн бөгөөд гол төлөөлөгчид нь английн эдийн засагч Адам смит, Давид Рикардо нар юм.Сонгодог онолын үндсэн үзэл баримтлал нь:
-эдийн засаг нь үл үзэгдэгч гар буюу зах зээлийн механизм болох бараа бүтээгдэхүүний үнэ, зээлийн хүү,цалин зэргээр зохицуулагдана.
-үнэ, зээлийн хүү, цалингийн өөрчлөлтүүд нь хэрэглэгч, пүүсүүдэд ямар шийдвэр гаргах талаар дохио өгч байдаг
-үнэ зээлийн хүү, цалингийн уян хатан байдал нь төрийн оролцоогүй эдийн засгийг зохицуулж тэнд үүссэн сөрөг үзэгдлүүдийг шийдвэрлэж чадна гэж үздэг.
Кейнсийн онол. 1930-аад оны дундуур Английн нэрт эдийн засагч Джон Майнорд Кейнс өөрийн алдарт бүтээл “Хөдөлмөр бүрэн эрхлэлт ба хүү мөнгөний ерөнхий онол” гэсэн номондоо анх төрийн зохицуулалт бүхий зах зээлийн тогтолцооны онолын үндэслэлийг боловсруулан тавьсан.Уг онол нь : Үнэ, зээлийн хүү, цалин зэрэг нь удаан өөрчлөгддөг уян хатан бус шинжтэй тул зах зээлийг бүрэн зохицуулж чадахгүй. Иймээс засгийн газар өөрийн зардал, татварын хэмжээг өөрчлөн нийт эрэлтэд нөлөөлөх замаар эдийн засагт зохицуулалт хийх нь ихээхэн үр ашигтай гэж үздэг.
Кейнсийн онол 1930-аад оны длунд үеэс 1970-аад он хүртэл нэлээд давамгайлах шийнжтэй байсан.
Шинэ сонгодог онол.Энэ онол нь 70-аад онд үүссэн бөгөөд гол төлөөлөгчид нь Милтон Фридман, Роберт Барро, роберт Лукас нар юм. Уг онол үнэ, зээлийн хүү, цалин зэрэг нь уян хатан үинжтэй хэдий ч эдийн засгийн өөрчлөгдөж буй нөхцөл байдалд тэр бүр хурдан дасан зохицож чаддаггүй нь мэдээллийн тархацийн хурд, нийгмийн зан заншил зэрэгтэй холбоотой. Харин эдийн засгийн субьектүүд нь боломжтой бүх мэдээллийг ашиглан ирээдүйн талаар хамгийн зөв таамаглал гарган өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хурдан зохицож чаддаг. Иймээс төр эдийн засагт оролцох нь эдийн засгийн байдлыг муутгана гэж үздэг.
 Шинэ Кейнсийн онол. Энэ онол нь 1980-аад онд үүссэн бөгөөд гол төлөөлөгчид нь Грегори Мэнькю, Георги Акерлот , Девид Ровер нар юм. Уг онолд үэхдээ эдийн засгийн субьектүүд өөрсдийн эрх ашиг, сонирхлыг дагаж байдаг ч үнийн өөрчлөлттэй зохицон байхын тулд гаргах зардлууд нь эргээд үнийн түвшинд уян, хатан бус байдалд хүргэдэг. Иймээс үнийн механизм нь эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж, зохицуулж чаддаггүй .Харин ч эдийн засгийн мөчлөгийн шалтгаан болдог. Ийм нөхцөлд төр эдийн засгийг үр ашигтай ажиллуулах боломжтой гэж үздэг. Эдгээр онолын урсгалууд нь үүссэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл бие биенийгээ устгаж үгүй хийгээгүй харин ч нэг нэгнийхээ сул талыг нөхөн хамтран оршиж ирсэн билээ.

No comments:

Post a Comment