Лекц-4
Ажилгүйдэл
түүний эдийн засагт үзүүлэх нөлөө
Ажилгүйдэл нь эдийн засгийн үндсэн
ухагдахууны нэг бөгөөд хүн ажил эрхлэх, хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөр эрхлэх
хүсэлтэй байгаад ажил олж чадахгүй байх
нийгэм эдийн засгийн үзэгдлийг ингэж
нэрлэдэг. Олон улсын байгууллагад хэрэглэдэг тодорхойлолтоос үзэхэд ажилгүйчүүд
гэдэг нь ажилгүй гэхдээ ажиллаж эхэлэхэд бэлэн бөгөөд сүүлийн дөрвөн долоо
хоногийн турш ажил хайж байгаа хүмүүс юм.
2001
оноос дагаж мөрдсөн *Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай* МУ-ын хуулийн нэгдүгээр
бүлгийн гуравдугаар зүйлд зааснаар *Ажилгүй иргэн * гэдэгт хөдөлмөрийн насны
хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөр эрхлэх
боломжтой, ажил идэвхтэй хайж
байгаа хөдөлмөрийн албанд бүртгэлтэй
иргэнийг хамруулна гэжээ.
Ажиллах хүчин буюу эдийн засгийн идэвхтэй хүн
ам гэдэг нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын
аргачлалын дагуу ажиллагчид болон хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тооны нийлбэр юм
юм.улс орны ажиллах хүч нь 16-аас дээш
насны хөдөлмөрийн чадвартай ажиллагчид
болон ажилгүйчүүд юм.
-Ажиллах хүчний оролцооны түвшин гэдэг нь хөдөлмөрийн
насны хүн ам дахь ажиллах хүчний эзлэх хувь.Ажиллах хүчний оролцооны түвшин нь
*Ажиллах хүчийг * хөдөлмөрийн насны хүн амд харьцуулсан харьцаа юм.
Ажилгүйчүүд гэдэгт олон
улсын стандартчиллын дагуу хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин
хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй,тухайн үед ажиллахад бэлэн,
ажил идэвхтэй эрж хайж байгаа хөдөлмөр
эрхлэлтийн албанд бүртгэлтэй хүмүүсийн тоо юм.
Ажилгүйдлийн түвшин гэдэг
нь хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоог эдийн засгийн
идэвхтэй хүн амд харьцуулсан харьцаа юм.Энэ нь ажиллах хүчин дэхь
ажилгүйчүүдийн хувь юм.
Хөдөлмөрийн насны хүн амд ажилгүйчүүдийн
эзлэх хувь гэдэг нь ажилгүйдлийн түвшин ба
ажиллах хүчний оролцооны түвшингийн үржвэрээр тодорхойлогдоно.Нийгэм эдийн
засгийн байдал сайжрах тусам энэ үзүүлэлт багасна.
Ажил эрхлэлтийн түвшин гэдэг нь *ажиллагсдыг*
хөдөлмөрийн насны хүн амд харьцуулсан харьцаа юм.
Эдийн засгийн ухаанд ажилгүйдлийг шинж чанар,
үүсэн гарч буй шалтгаанаар нь шилжилтийн, бүтцийн, мөчлөгийн гэсэн 3 хэлбэрт
ангилан үздэг.
-Шилжилтийн ажилгүйдэл
Нэг газраас нөгөөд шилжин суурьшиж, шинээр
ажилд орох, нэг ажлаас гарч таарч тохирох нөгөө ажил хайж олох зэрэгт тодорхой хугацаа шаардагддаг.Ингэж
үүссэн ажилгүйдлийг шилжилтийн ажилгүйдэл гэнэ.
-Бүтцийн ажилгүйдэл
ШУТ-ийн дэвшлийн үр дүнд хэрэглэгчийн эрэлт,
түүний бүтэц, техник технологи байнга
өөрчлөгдөж байдаг. Энэхүү өөрчлөлт нь
ажиллах хүчний эрэлтийн бүтцийг өөрчлөхөд хүргэдэг. Ийнхүү техник технологи,
хэрэглэгчдийн эрэлтийн бүтэц, шинж чанарт гарсан өөрчлөлтийн улмаас ажилчдын
хуучин олж авсан мэргэжил, дадлага туршлага олж авах шаардлагатай болдог.Ингэж
үүссэн ажилгүйдлийг бүтцийн ажилгүйдэл гэнэ.
Мөчлөгийн ажилгүйдэл
-Эдийн засгийн хямрал, үйлдвэрлэлийн уналтын
улмаас үүссэн ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэнэ.Эдийн засгийн хямралын үед
хүн амын худалдан авах чадвар нэлэнхүйдээ доройтсоноос нийлмэл эрэлт буурна.Энэ
нь үйлдвэр аж ахуйн газрууд олноороо хаагдах , үйлдвэрлэлийнхээ хэмжээг
бууруулахад зайлшгүй хүргэдэг учраас ажилгүйдлийн түвшин эрс нэмэгдэнэ.Харин
эдийн засгийн өрнөлтийн үед үйлдвэрлэл сэргэн , ажилгүйдлийн түвшин буурна.
Иинхүү эдийн засгийн хямрал,үйлдвэрлэлийн уналтын үед ажилгүйдлын хэмжээ нь
мөчлөгийн ажилгүйдлээр нэмэгдэх ба сэргэлт өрнөлтийн үед мөчлөгийн ажилгүйдэл
байхгүй болж зөвхөн шилжилтийн ба бүтцийн ажилгүйдэл үлддэг.
Ажилгүйдлийн ердийн түвшин= шилжил/аж+бүтцийн
/а
Ажилгүйдлийн ердийн түвшин гэдэг нь бүрэн
ажилгүйдлийн үе дэхь ажилгүйдлийн түвшинг хэлнэ.
Ажилгүйдлийн бодит түвшин= шилжил/аж+бүтцийн
/а+ мөч/аж
Ажилгүйдлийн нийгэм- эдийн засгийн үр дагавар
Ажилгүйдэл нь нийгэм-эдийн засгийн олон сөрөн
үр дагаврыг бий болгодог.
Эдийн засгийн үр дагавар
Ажиллах хүчин нь үйлдвэрлэлийн нэг үндсэн
нөөц юм. Нөөцүүдийг хэр зэрэг бүрэн дүүрэн ашиглаж байгаагаар эдийн засгийн
хөгжил тодорхойлогдоно.Ажилгүйчүүд нь ашиглалтгүй байгаа хөдөлмөрийн нөөц.
Иймээс нийгэмд ажилгүйдлийн хэмжээгээр хөдөлмөрийн нөөц ашиглалтгүй үлдэж , тэр
хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагддаг. Английн эдийн
засагч Артур Оукен анх ажилгүйдлийн түвшин, ҮНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээ хоёрын
хоорондын хамааррлыг судалсан. Энэ хамаарал эдийн засгийн ухаанд Оукений хууль
гэж алдаршсан.Оукений хууль ёсоор хэрэв ажилгүйдлийн бодит түвшин
буюу жинхэнэ байгаа түвшин нь зүй ёсны буюу ажилгүйдлийн ердийн
түвшингээс 1%-р өндөр байвал жинхэнэ үйлдвэрлэгдсэн ҮНБ-ний хэмжээ
боломжитҮНБ-ээс 2,5 %-иар бага байна.Ө.Х ажилгүйдлийн түвшний 1%-ийн өсөлт нь
ҮНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээг 2,5 %-р бууруулах буюу ажилгүйдлийн 1%-ийн өсөлт
бүрд ҮНБ-ний 2,5%-тай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэх
боломж алдагддаг. Гэсэн үг.Нөгөө талаас бусад хүчин зүйл тогтмол байхад ҮНБ-ний
2,5%-ийн өсөлт нь ажилгүйдлийн түвшинг 1%-р бууруулах боломжийг олгодог.
Ажилгүйдлийн нийгмийн үр дагавар
Ажилгүйдэл нэмэгдсэнээр хүн амын орлого
буурч, амжиргааны түвшин доройтно.
Ажилгүй хүсүүс сэтгэл санааны гутранги
байдалд орж гэмт хэрэг өсөх, гэр бүл сарних, эрүүл мэнд , боловсролын түвшин
буурах зэргээр түүний сөрөг үр дагавар илэрдэг.
No comments:
Post a Comment