Лекц
-2
Үндэсний
тооцооны систем
- ҮТС-д хэрэглэгдэх зарим
ойлголтууд
- ҮНБ ба ДНБ тооцоход баримтлах
зарчим, түүнийг тооцох аргачлал
- ҮНБ болон ДНБ -ээс
гарах бусад үзүүлэлтүүд
- Нэрлэсэн ба Бодит ҮНБ
- далд эдийн засаг, түүний нөлөө
Улс орны эдийн засгийн бодит
байдлыг бүхэлд нь шинжлэхийн тулд улс орны үйлдвэрлэлийг хэмжих асуудал чухал
болдог.иймээс ҮТС-ийн үзүүлэлтүүдийг тооцох зайлшгүй шаардлага гардаг . ҮТС-ийн үзүүлэлтүүдэд эдийн засгийн байдалд
бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгөх,
удирдлагын шийдвэр гаргах зэрэгт
ҮНБ, ДНБ, ҮО зэрэг макро эдийн засгийн бүхэл бүтэн системийг ашигладаг.
Макро эдийн засгийн түвшний логик дараалал, харилцан уялдаа бүхий нэгдмэл данс,
баланс, хүснэгтүүдээс ҮТС нь бүрдэх бөгөөд тэдгээр нь олон улсын хэмжээнд
харилцан тохиролцсон ойлголт, тодорхой ангилалт, бүртгэлийн зарчимд
тулгуурладаг.Тухайн улсын ҮНО,ДНБ-ийг
тооцоход дараах ойлголтуудыг ялгааг мэдэх шаардлагатай.Үүнд:
.Эдийн засгийн нутаг дэвсгэр
.Эдийн засгийн сонирхлын төв
.Эдийн засгийн харьяат буюу Резидент
Эдийн
засгийн нутаг дэвсгэр гэдэг нь засаг захиргааны хувьд тухайн улсын хүн ам чөлөөтэй зорчиж, мөнгө, хөрөнгөө чөлөөтэй байршуулж гүйлгээнд оруулж болох нутаг дэвсгэрийг
хэлнэ.Тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэрт тухайн улсын газар нутаг дээр байрлаж
буй бусад улсын дипломат төлөөлөгчийн газар,гадаад улс орнуудад
гэрээгээр ашиглуулж буй газар нутгийг оруулахгүй боловч, тухайн улсаас гадаадад
байрлаж буй дипломат төлөөлөгчийн байгууллагын газар, тус
улсын гадаад улсаас түрээсэлсэн
буюу худалдан авсан газар нутгийг оруулдаг байна.
Эдийн
засгийн сонирхлын төв
Тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэрт ямар нэгэн обьект барьж байгуулан удаан юмуу тодорхой
бус хугацаагаар мэдэгдэхүйц
хэмжээний эдийн засгийн үйл
ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл,
үйлчилгээний үндсэн нэгжийг тэр нутагт эдийн
засгийн сонирхлын төвтэй
байна гэдэг.
Эдийн
засгийн харьяат нь иргэний харьяаллаас ялгаатай ойлголт. Эдийн засгийн харьяат буюу Резидент гэдэг нь тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэрт сонирхлын төвтэй эдийн засгийн харилцааны
субьектыг хэлдэг. Нөгөө талаас тухайн орны эдийн засгийн
нутаг дэвсгэр дээр нэг жилээс дээш хугацаагаар үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй эдийн засгийн
харилцааны сувьектыг эдийн засгийн харьяат гэж ойлгоно.
- ҮНБ ба ДНБ, түүнийг тооцох аргачлал, тооцоход
баримтлах зарчим
ДНБ гэдэг нь тухайн хугацаанд тухайн орны эдийн засгийн
нутаг дэвсгэрийн хүрээнд дотоод , гадаадын эдийн засгийн харьяатуудын шинээр
бий болгосон нэмэгдэл өртөг буюу эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн
өртгийн нийлбэрийг хэлнэ
ҮНБ гэдэг нь хэний эзэмшилд
ба йгаа ү йлдвэрлэлиүйн
хүчин зүйлсийн тусламжтайгаар
үйлдвэрлэсэн вэ гэдгээс үл хамааран
зөвхөн тухайн улсын газар нутаг дээр жилийн хугацаанд үйлдвэрлэгдэн бий болсон
нийт бараа үйлчилгээний үнийн дүн юм.
ҮНБ гэдэг нь тодорхой хугацааны дотор 1 жилд тухайн улсын эдийн засгийн харяатуудын шинээр бий болгосон
нэмэгдэл өртөг буюу эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийн нийлбэрийг хэлнэ. /
улсын хэмжээнд эцсийн байдлаар үйлдвэрлэгдсэн
нийт бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн үнийн дүн юм. Ө.х нэг жилд тухайн үндэстнүүдийн хийж
гүйцэтгэсэн эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүн юм. Эцсийн
бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэг нь дахин боловсруулалтанд буюу дахин худалдах
зорилгоор худалдан авч байгаа бус зөвхөн
эцсийн хэрэглээнд зориулан худалдан авч буй бүтээгдэхүүн үйлчилгээ юм. ҮНБ-д
зөвхөн тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж тооцдог. Мөн тухайн жилд
үйлдвэрлэгдсэн боловч борлогдож амжаагүй бүтээгдэхүүн үнийн дүнгээрээ ҮНБ-д орж
тусгагдана.
Үүнээс гадна ҮНБ-д цэвэр санхүүгийн үйл
ажиллагаанаас бий болсон орлогыг тооцдоггүй. Цэвэр санхүүгийн үйл ажиллагаа нь
3 үндсэн хэлбэртэй байна.
- НД-ийн төлбөр, тахир дутуу, өндөр настны болон ажилгүйчүүдэд
улсаас олгож буй тэтгэлэг.
- Оюутан залуусын гэр орноосоо авч буй тэтгэлэг, өвлөсөн
хөрөнгө г.м
- Хувьцаа, облигацийн арилжаанаас олж буй орлого ҮНБ-д ордоггүй
ҮНБ-ийг 2 аргаар тооцдог.
1.
Орлогоор тооцох.
Тухайн жилд үйлдвэрлэгдсэн
бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтаас олж авсан мөнгөн орлогын нийлбэр
дүнгээр тооцно.Ө.Х аан-үүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олж авахад
эцсийн хэрэглэгчдээс гаргасан зардал нь аан-үүдийн хувьд орлого болж
очдог.Иймээс ҮНБ-ийг аан-үүдийн олж буй орлогоор тооцох боломжтой.Үүнийг
орлогоор тооцох арга гэнэ.Борлуулалтаас олсон орлогын нэг хэсэг нь эхш ба ШБТ
төлөхөд ,газар ашигласны түрээсийн төлбөр хэлбэрээр газрын эздэд, цалин
хэлбэрээр ажилагсдад, ашиг хэлбэрээр үйлдвэр аж ахуй эздэд, мөн зээлийн хүү
хэлбэрээр зээлдүүлэгчдэд тус тус хуваарилагдан очдог.
ҮНБ=Цалин+түр.төл+зээлийн
хүүгийн орлого+ашиг+ЭХШ+ШБТ
ШБТ-т гүйлгээний татвар,
лицензийн төлбөр, гаалийн татвар г.м ААН-ийн ашиг нь ашгийн татвар, хувьцаа
эзэмшигчдийн ногдол ашиг, үл хуваагдах ашиг гэсэн 3 хэсэгт хуваагдана.
2.
Эцсийн ашиглалтын буюу
зардлаар тооцох нь.
ҮНБ нь
эцсийн хэрэглэгчдэд очиж байгаа тухайн жилд үйлдвэрлэгдсэн нийт бү\тээгдэхүүн,
үйлчилгээний үнийн дүн учраас эцсийн хэрэглэгчдээс тэдгээрийголж авахад
зарцуулсан нийт зардлын дүнгээр тодорхойлох боломжтой бөгөөд үүнийг зардлаар
тооцох арга гэнэ. Эцсийн хэрэглэгч нь өрх гэр , пүүс компани, төр засаг,
гадаадын хэрэглэгчдээс бүрдэнэ.
C+I+G+Xn= GNP
C- personal consumption өрх гэрийн хэрэглээний зардал /хувийн
хэрэглээний зардал/
I- investment ААН-үүдийн дотоодын хөрөнгө
оруулалтанд зориулан гаргасан зардал/хувийн х/о /
G- Government nулсаас бараа үйлчилгээг
худалдан авахад зориулан гаргасан зардал
Xn- net export гадаадын хэрэглэгчдээс
бүтээгдэхүүн,үйлчилгээг олж авахад зарцуулсан зардал буюу цэвэр экспорт
Хөрөнгө оруулалтыг нийт ба цэвэр хөрөнгө
оруулалт гэж 2 ангилна.Нийт хөрөнгө оруулалт гэдэг нь үйлдвэрлэлд ашигласны
улмаас элэгдэлд орсон машин, тоног төхөөрөмж,барилгыг нөхөн сэргээж хуучин
хэвэнд нь оруулахад зориулан гаргасан зардлаас гадна үндсэн хөрөнгийн хэмжээг
шинээр нэмэгдүүлээхэд зориулан гаргасан зардлыг
багтаана.Цэвэр хөрөнгө оруулалт гэдэг нь нийт хөрөнгө оруулалтаас ЭХШ-ийг
хасаад үлдэх хэсэг юм. ЭХШ нь хөрөнгө оруулалтын гол эх сурвалж болдог.
Нийт хөрөнгө оруулалт=ЭХШ+Цэвэр х/о
Нийт х/о нь тухайн жилийн ЭХШ-ээс давж байвал
эдийн засаг өсөх хандлагатай, нийт х/о нь тухайн жилийн ЭХШ-тэй тэнцүү бол
эдийн засаг зогсонги байдалтай, харин
нийт хөрөнгө оруулалт нь тухайн жилийнхээ ЭХШ-ээс бага бол унаж буй
эдийн засаг гэж үздэг.
Цэвэр экспорт = Нийт экспорт-Нийт импорт
/эерэг болон сөрөг утгатай байж болно/
3.
Нэмүү өртгийг бүртгэх байдлаар ҮНБ тооцож болно.
Ө.х
үйлдвэрлэлийн шат дамжлага бүрийн гаргасан нэмүү өртгийг нэмэх замаар ҮНБ тооцож болно.
ҮНБ-ээс
гарах бусад үзүүлэлтүүд
ҮНБ-д хилйин хилийн чан ад дахь хөрөнгө
оруулалтаас олох ашиг орлого мөн орж тусгагддаг учир уг орны тухайн жилийн
үйлдвэрлэлийн хэмжээг жинхэнэ бодитоогоор
тодорхойлох талаар учир дутагдалтай тул ДНБ,ҮЦБ,ҮО,Хувийн орлого, ТТДО
зэрэг нэмэлт үзүүлэлтүүдийг тооцдог.
.
ҮНБ-ЭХШ=ҮЦБ Энэ нь тухайн жилд цэвэр шинээр
бий болсон барааны хэмжээг илэрхийлнэ.
ҮО=ҮЦБ-ШБТ энэ нь өрхийн
татвар төлөхөөс өмнөх орлоготой тэнцүү байна. Тухайн жилд цоо шинээр үйлдвэрлэж
бий болгосон орлогыг илэрхийлдэг үзүүлэлт.
-Хувийн орлого ҮО нь тухайн улсад шинээр бий болсон орлого
боловч бүгдээрээ өрх гэүүдэд хуваарилагдан очдоггүй. Иймээс өрх гэрүүдэд
жинхэнэ байдлаар олгогдож буй орлогыг хувийн орлого гэнэ.
ХО= ҮО-НДШ-ААН-ийн ашгийн татвар-Үл
хуваарилагдах ашиг+ЗГ-с хүн амд олгож буй буцалтгүй тусламж
-Татвар төлсний дараах
орлого/DI/
Өрх гэр өөрт хуваарилагдан
ирсэн орлогоосоо төсөвт орлогын татвар төлөөд үлдэх хэсэг.
С
|
ҮНБ
|
ЭХШ
|
|
|
|
|
ШБТ
|
ҮЦБ
|
|
|
|
||
I
|
ААН-н ашгийн татвар
|
ҮО
|
|
|
||
ААН-н үл хуваарилагдах ашиг
|
|
|
||||
G
|
Орлогын тавар
|
ХО
Буцалтгүй тусламж
|
|
|||
Хувьцааны ногдол ашиг
|
ТТДО
|
|||||
Xn
|
Зээлийн хүү
|
|||||
Түрээсийн төлбөр
|
||||||
ҮНБ зардлын бүтэц
|
Цалин
|
|||||
ҮНБ-ний орлогын бүтэц
|
|
|
|
|
Лекц-3
Үнийн түвшинг тооцох нь
ҮНБ нь тухайн жилд
үйлдвэрлэгдсэн эцсийн нийт, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнгээр
тодорхойлогддог учраас түүний хэмжээ нь үнийн түвшинтэй нягт холбоотой.Тухайн
жилийн ҮНБ-ийг урьд жилүүдийн ҮНБ-тэй харьцуулахдаа үнийн түвшний өөрчлөлтийг
тооцож үзэх шаардлагатай.Мөн жирийн хэрэглэгчдийн хэрэглэн хэвшсэн бараа
үйлчилгээний цуглуулгыг Хэрэглээний сагс гэх бөгөөд тайлант оны хэрэглээний
сагсны үнийг түүний суурь оны үнэтэй жишсэн харьцаагаар Хэрэглээний үнийн
индекс /ХҮИ/ тодорхойлогдоно.
ХҮИ = ХСҮт *100%
Х СҮс
Жишээ нь:хэрэглээний сагс 2кг гурил, 4кг
элсэн чихрээс бүрддэг гэж үзье.Суурь онтой нь харьцуулж үзвэлгурилны үнэ 8-10₮,
элсэн чихрийн үнэ 15-20₮ өссөн байвал ХҮИ тооц.
2*10+4*20/2*8+4*15=100/76=1,31*100=131%
Энд хэрэглэгчийн сагс 31% өсч, үүний дотор
гурилын үнийн индекс 10/8=1,25 буюу 25% өсч, элсэн чихрийн үнийн индекс 1,33 ба
33% өссөн байна:ХҮИ нь элсэн чихрийн үнийн индекстэй ойрлцоо байна. Энэ нь
элсэн чихрийн зардал нь дундаж өрх гэрийн зардалд их хэмжээ эзэлж байгаатай
холбоотой юм.
Бараа бүтээгдэхүүн
|
ХС
|
Суурь оны үнэ, кг
|
Тайлант оны үнэ, төг
|
Суурь оны зардал ₮
|
Тайлант оны зардал ₮
|
1
|
2
|
3
|
4
|
5=2*3
|
6=2*4
|
Гурил
|
2
|
8
|
10
|
16
|
20
|
Элсэн чихэр
|
4
|
15
|
20
|
60
|
80
|
БҮгд
|
|
|
|
76
|
100
|
ҮНБ-ний хэмжээнд үйлдвэрлэгдсэн бараа,
үйлчилгээний тоо хэмжээний өөрчлөлтөөс гадна үнийн түвшин дэхь өөрчлөлт нэгэн
зэрэг тусгагддаг. Ө.Х үнийн түвшний өөрчлөлт нь тоо хэмжээний өөрчлөлтийн нэгэн
адил ҮНБ-ний хэмжээнд нөлөөлдөг.Иймээс ҮНБ-ийг нэрлэсэн ба бодит ҮНБ гэж
ангилдаг.Нэрлэсэн ҮНБ гэдэг нь тухайн
жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг , тэр жилийнх нь өөрчлөгдсөн үнээр
бодож тооцсон ҮНБ юм.
Бодит ҮНБ гэдэг нь тухайн жилд үйлдвэрлэгдсэн
бүтээгдэхүүн үйлчилгээг өөрчлөлтгүй тогтмол үнээр буюу суурь жилийн үнээр бодож тооцсон ҮНБ юм.
Эндээс үзвэл НҮНБ нь үйлдвэрлэлийн биет хэмжээний болон үнийн зөвхөн үнийн
өөрчлөлтийг нэгэн зэрэг харуулдаг бол
бодит ҮНБ нь зөвхөн үйлдвэрлэийн биет хэмжээний өөрчлөлтийг тусган харуулдаг
учраас БҮНБ нь НҮНБ-ийг бодвол эдийн засгийн шинж байдал, өсөлтийг илүү
бодитойгоор харуулна.
НҮНБ-ийг БҮНБ-д харьцуулсан харьцааг ҮНБ-ний
дефлятор гэнэ. Үүнигй зарим тохиолдолд зах зээлийн үний индекс гэнэ./мөн
тайлант болон суурь жилийн үнийн ялгааг илэрхийлэгч коэф юм/
ҮНБд=ҮНБн/ҮНБб*100%
/ ҮНБд= Р1/Р0/
Дефляторын тусламжтайгаар НҮНБ-ийг бодит
ҮНБ-д БҮНБ-ийг НҮНБ-д шилжүүлнэ.Деф нь мөнгөний нэгж суурь онтой харьцуулахад
хэрхэн ханшгүйдсэнийг харуулна. Суурь оны мөнгөн нэгжээр илэрхийлэгдсэн өртгийг
суурь буюу бодит өртөг гэнэ.Энэ нь урсгал өртгийг ДНБ-ний дефляторт харьцуулсан
харьцаа юм.
Жнь: ДНБ-ний деф нь 1,2 байсан бол тайлант
оны 240₮ нь худалдан авах чадвараараа суурь оны 240/1,2=200 төгтэй тэнцүү
байна.
Далд эдийн засаг түүний нөлөө
ҮНБ-ийг тооцоход хүндрэлтэй асуудлууд байдаг
бөгөөд зарим тохиолдолд татвараас зайлсхийх зорилгоор мэдээ, тайлангаа буруу
өгөх, орлого олж байгаа боловч нуун дарагдуулах явдал гардаг.Албан ёсны
бүртгэл, тайлан мэдээнд тусгагдаагүй боловч хүн амд төлбөртэйгээр үзүүлж буй
бүтээгдэхүүн, үйлчилгээ буюу эдийн засгийн аливаа үйл ажиллагааг далд эдийг
засаг гэнэ.
Далд эдийн засгийг :
- Албан бус эдийн засаг
Албан бус эдийн засагт
бүртгэлд хамрагдаагүй , аливаа зохицуулалт болон татвараас гадуур байдаг,
хэмжээгээр бага, хөдөлмөр шингээлт ихтэй, хувиараа аж ахуй эрхлэх үйл
ажиллагааг хамруулдаг. Албан бус сектор нь ямар ч оронд байдаг бөгөөд эрэлтийн
илүүдлийг бууруулж, ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэхэд тодорхой нөлөө үзүүлж
байдаг. Жнь:Гуйлагчид, мухлагийн эзэд,валютын ченжүүд,ломбард, зөөврийн телефон
г.м
- Хуурмаг эдийн засаг
Хулгай, дамын наймаа, худал
мэдээлэх, хээл хахууль авах, залилан луйвардах хэлбэрийн үйл ажиллагаа орно.
- Хориотой эдийн засаг гэж ангилж болно.
Хуулиар хориглосон
үйлдвэрлэл, үйлчилгээний төрлүүд тус тус хамрагдана.
Далд эдийн засаг нь
өрсөлдөөнийг урамшуулж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, бодлого, зохион
байгуулалтын алдаанд дохио өгч, зардал, үр ашиггүй байдлыг бууруулдаг сайн
талтай ч далд эдийн засгийн срөн нөлөө нь хорт зуршилд уруу татах,сэтгэхүй, ёс
суртахууны доройтолд оруулах, далд ажил эрхлэлтийг бий болгох, хуурамч
бүтээгдэхүүн нийлүүлэх,оюухээл хахууль авилгалыг урамшуулах,оюуны бүтээл
хулгайлах, нийгмийн сэтгэлгээг эвдэж, далд эдийн засгийг хүлээн зөвшөөрөхөд
хүргэх, хөрөнгөжин хүчирхэгжих тусам хүрээгээ тэлж, засаглал руу тэмүүлдэг г.м
Далд эдийн засгийг
судалснаар:
- ЭЗ-ийн бодлогын алдааг багасгах, бууруулах
- Нийгмийн бодит хэрэгцээг мэдрэх
- Бодит эдийн засгийг үнэлэх боломжтой г.м
Golden Nugget Casino - MapyRO
ReplyDeleteGolden Nugget Casino locations, rates, amenities: expert Las Vegas research, only at 충청북도 출장마사지 Hotel 익산 출장안마 and Travel Index. 원주 출장안마 Realtime driving directions 전라북도 출장안마 to 포천 출장안마 Golden Nugget Casino,