Tuesday, April 23, 2013


Марсын эзэнт  гүрэн
Марс компани хэд хэдэн муж улсад үйлдвэртэй бөгөөд бүтээгдэхүүнээдэлхийн зах зээлд борлуулдаг.АНУ-ын зах зээлд 1998 оны байдлаар хамгийн сайн борлуулалттай 10 шоколад чихрийн 4 нь Марс компанийх байлаа.тэдгээрээс 1-р байранд Сникерс, 3-р байранд самартай  М&M, 4-р байранд ердийн M&M, 8-д  Milky Way  орж байсан бол Twix  болон Three Musketeers хэмээх бүтээгдэхүүнүүд нь  тэднээс нэг их холгүй байранд явж байв. Тэжээвэр амьтны хоол болох  Kal Kan ,Pedigree  болон Whiskas зэрэг нь чихрийн бүтээгдэхүүнүүдтэй ойролцоо борлуулалттай тус бүр нь 3 тэрбум долларьт хүрч байжээ.Марсын эзэнт гүрний бусад бүтээгдэхүүнд  Uncle Ben`s хэмээх оройн хоолонд зориулсан будаа болон бага хэмжээний электроникийн бизнес багтаж байлаа.
1932 онд Форэст Марс түүний эцэг Френк Марс нар Чикаго дахь чихрийн үйлдвэрийнхээ талаар сэтгэл хангалуун бус байгаа тухайгаа ярилцжээ. Эцэг Марс хүүдээ   Milky Way   бүтээгдэхүүнээ хийлийн чанадад үйлдвэрлэх,борлуулах эрхийг өгч өөрийг нь бие даан ахиуцуулах болсон.
Залуу Форест өөрийн шинэ компанийг Британид байгуулж  Milky Way  болон Mars  бүтээгдэхүүнээрээ ихээхэн амжилт олж эхэлсэн.тэрээр мөн тэжээвэр амьтны хоолны бизнест орж удалгүй Британий зах зээлийн тал хувийг хянах болжээ.1964 онд Форест эцгийнхээ компанийг өөрийг Марсд нийлүүлж ер бусын бөгөөд маш амжилттай ажилдаг конгломерат/өөр хоорондоо уялдаа холбоогүй салбарт ажилдаг пүүсүүд нэгдэл/ байгууллагыг бүтээн байгуулжээ.марсын нэгэн шинэ бүтээгдэхүүн болох дотроо шоколадтай, сахраар бүрсэн чихэр нь гайхмаар амжилттай борлогдож байлаа. Мөн M&M / Mars & Mars  / -үүдийг Марс хэмээх нэгэн барааны тэмдэгт багтааснаар чихрийн салбарт зонхилох үүрэг гүйцэтгэдэг, АНУ дахь хамгийн шилдэг борлуулагч болсон юм.
1960-аад оны үеэс Марс компанид менежментийн арга ажиллагааг өөрчлөн хөгжүүлэх алхам хийгдсэн ба үүнд шинэчлэлийг хэрэгжүүлэх маргаантай асуудлбг хэрхэн шийдэх тухай үйл явц оржээ. Бүх ажиллагсдыг хамтран зүтгэгчид хэмээн үзэх тэгш эрхийн уур амьсгалыг идэвхжүүлэн цалинг салбарын дундаас 10 хувь дээгүүр тогтоов.Цацаг имжээр бүхий бүтээгдэхүүний ер бусын баглаа боодлыг бий болгов.гүйцэтгэх ажилтнуудын онцгой эрх ямбыг зайлуулах алхмыг хийж  “хүн бүр машины зогсоолын зай олж чаддаг анчин байх, хүн бүр цагийн зүүний цохилт байх” уриаг дэвшүүлжээ.Шуурхай үр дүнтэй харилцаа холбоог бий болгож ширээ тойрсон төвлөрлийг арилгах тухай яригдаж эхлэв.Салбарын хэмжээнд засгийн газраас зохицуулалт хийхээс өмнө Марс чанарын асуудалд онцгой анхаарч, борлогдоогүй бүтээгдэхүүнээ буцаан татн авч байлаа.Ийнхүү дээрх арга хэмжээнүүдийн үр дүнд 1970-аад оны чихрийн зах зээлд тэргүүлэгч байсан Хэршейг ардаа орхилоо.
Залуу менежерүүдийг урамшуулан, идэвхжүүлэхийг хүлээн зөвшөөрч байсан ч зохион байгуулалтбн бүтэц нь албан тушаалын шатлал ихтэй байв.Шийдвэр гаргалт төвлөрсөн, межерүүд өөрийн хариуцлагад тохирсон эрх мэдэлгүй байсан ба ихэнх удирдах албан тушаалд гэр бүлийн гишүүдээс ажиллаж байлаа.
Байгууллагын хэмжээнд өөрчлөлт хийхтэй холбоотойгоор ах дүү нар болон менежерүүд хоорондын маргаан тэмцлийн асуудлаас болж чадварлаг хүмүүс Марсыг орхих болсон.Тухайлбал электроникийн хэлтсийн хэд хэдэн менежер шинэ бүтээгдэхүүний хөгжлийг газрын дарга нар ажлаа орхисон байна. Ихэнх хэлтэс албадад төлөвлөгдсөн стратеги байсан боловч чадвар муутай менежерүүд аливаа өөрчлөлтийг эсэргүүцэж байв.
Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх газрын ажил унасан нь Марсад ихээхэн хохирол учруулсан.Марс шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж хөгжүүлэхээсээ илүү одоо байгаа нэр хүндээ өргөжүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэхэд анхаарч байлаа.
            1986 онд Марс Dove International-ийн Чикаго дахь мөхөөлдөсний үйлдвэрийг өөрт нэгтгэж байх үед хүнсний амтлаг бүтээгдэхүүний царцанги зах зээлийг эвдэх зорилгоор Nestle Heath зэрэг компаниуд үйл ажиллагаагаа аль хэдэийн эхлээд байлаа.  Dove International-тэй байнгын зөрчил маргааниай байсаар л байлаа. Марс үйлдвэрлэлийн шугамаар нэмэгдүүлж байсан боловч борлуулалтаа ихэсгэж чадахгүй байв. Snickers, Three Musketeers бүтээгдэхүүнд зориулж нэмэлт тоног төхөөрөмж суурилуулав.Урт хугацаанд бий болгосон нэр хүндээ үл харгалзан Марс хөнгөн зуушны салбарт Хэршейгээс 3 жилийн дараа оров. Марсийг орхин гарсан менежерүүд компанид тулгарч буй гадаад орчны өөрчлөлттэй уялддуулан стратегиа өөрчлөх шаардлагатайг мэдэрч байжээ.Чихрийн бизнес дэхь өрсөлдөөнд АНУ-аар тогтохгүй хилийн чанадад хүчээ аван ихсэж байлаа.Өрсөлдөөнт орчин тэжээвэр амьтны хоолны зах зээлд мөн нөлөөлж эхлэв.Квокер Оут компаний 1987 онд Гейнэс Пэт фүүдсийг худалдан авснаар салбартаа Рэлстон Пюрайний дараа 2-р байрт орлоо. Британийн конгломерат Гренд Метрополитон 1980 онд АЛПО-г өөрт нэгтгэн авснаас хойш тун удалгүй  Nestl пүүс Carnation –ийг мөн нэгтгэлээ. Ийнхүү энэ салбарт өрсөлдөөний тулаан эхэлсэн юм. Энэхүү өөрчлөлтийн хариу үйлдэл болгож  Марс өөрийн олон улсын зах зээлд ажиллаж байсан туршлага , чадвардаа үндэслэн Европ, Японы зах зээлд орохоор хөдөллөө.
            Марс бол өнгөрсөн хугацаанд үнэхээр сайнмарс дахь менежментийн үйл явцын янз бүрийн хэсгүүдийг  ажилласан. Тэрээр орон нутгийн компаниас олон улсын компани болтлоо өссөн бөгөөд дотоодын зах зээлд үндсэндээ зонхилогч нь болж байна. Марс цаашид үргэлжлүүлэн өссөөр байж чадах уу?  гэдэг асуулт гарч байна.Гэр бүлийн гишүүд удирдлагын дээд түвшинд очихыг чармайж буй байдал, ах дүү нарын хоорондын зөрчил зэрэг нь ирээдүйд ялангуяа өрсөлдөөн ихсэж байгаа зах зээлд бэрхшээл үүсгэж болох юм.
Асуултууд
  1. Марс дахь менежментийн үйл явцын янз бүрийн хэсгүүдийг  илэрхийлнэ үү? Тодрхой жишээ татна уу? Менежерийн ямар ур чадварыг та илрүүлэн таньж чадах вэ?
  2.  Компаний өнөөгийн байдал, асуудал ойлгоход марын эхэн үеийн байдал хэрхэн тусалж чадах вэ? Менежментийн ямар онол хандлага Марсад илэрхий үйлчилж байгааг  иш татан тайлбарла.
  3. Ямар орноос Марс өсөн дээшилсэн бэ?Ямар шалгуурууд байгааг жишээ аван хэлнэ үү? Марсын орчныг тайлбарла? Хамгийн чухал анхааралдаа вах ямар хүчин зүй таны бодлоор байна вэ? Яагаад?
  4. Марс ирээдүйд үр дүнтэй ажиллан чадах уу?Яагаад?
  5. Марс таны хувьд ажиллах дуртай байгууллага болж чадах уу? Ийм байгууллагад та хөрөнгө оруулах уу?

БАНК , Банкны тогтолцоо
Банк гэдэг нь санхүүгийн зуучлагч байгууллага  бөгөөд санхүүгийн зуучлал  гэдэг нь хөрөнгийн илүүдэлтэй хэсгээс хөрөнгийн дутагдалтай хэсэг рүү мөнгийг шилжүүлэн хуваарилах үйлдэл юм. Банкны байгууллага гэдэг нь мөнгөн хөрөнгө хуримтлуулан хадгалж өөрийн нэрийн өмнөөс бусдад зээлдүүлэх, мөнгөн гүйлгээ эрхлэх, харилцах дансны ажил гүйлгээ явуулдаг байгууллагыг хэлнэ. Банкны бизнес нь бусад бизнесээс ялгагдах олон онцлогтой байдаг. 
  1. банкны бизнес харилцан итгэлцэл дээр явагддаг
  2. олон түмний хараа хяналт дээр байдаг
  3. банкны үйл ажиллагаа эдийн засагт их нөлөөтэй байдаг учраас зайлшгүй зохицуулалтанд байх шаардлагатай байдаг.
  4. банкны үйл ажиллага увагдсаны үндсэн дээр гарах бүтээгдэхүүн нь биетэй бодитой байдаггүй./материаллаг үйлдвэрлэл эрхэлдэггүй/
  5. харилцагч олонтой
  6. бусдын рискийг өөртөө хүлээх замаар үйл ажиллагаа явуулдаг
  7. риск ихтэй
Банкны байгууллагын үйл ажиллагааны нэг онцлог нь харьцангүй өндөр рисктэй байдгаас  хамаарч олон төрлийн риск үүсдэг.
  1. Зээлийн риск
Зээлийн рискээс хамгаалахын тулд –урьдчилсан хяналт
-дараа хяналт тавьж байдаг.
Урьдчилсан хяналт нь зээл олгохоос өмнө судалгаа шинжилгээ хийх, дараа хяналт нь зээл олгосны дараа зээлдэгчээс үйл ажиллагаанд хяналт тавьдаг.
  1. Зээлийн хүүгийн риск
Зээлийн хүү нь банкны орлого.Зээлийн хүүг тухайн үеийн инфляцийн түвшин, зээлийн хугацаа төрөл зэрэг зүйлээс хамааруулан тогтоодог
  1. Валютын хашны риск
АБ-ууд валютын нөөцөө тодорхой түвшинд барьж байх зорилготой валютын арилжаанд оролцдог. Энэ рискээс болгоомжлохын тулд сайн мэдээлэлтэй байх нь чухал.
  1. худалдан авах чадварын риск
эх үүсвэрээс төлж байгаа зардал зээлээс олж байгаа хүүгийн зөрүү аль болох их байвал орлого их байна.
  1. төлбөрийн системийн риск
А-В-С банкууд төлбөр хийхэд оролцож байна гэж үзье. А-аас С-д төлбөр гүйцэтгэхэд В-ээр дамжуулсан тохиолдолд В-д ямар нэгэн шалтгаан болоход төлбөр гүйцэтгэх боломжгүй бана. /комь-р вирустах/
  1. төлбөрийн чадварын риск
үүнээс сэргийлэхийн тулд харилцагчдын мөнгөнөөс төлбөрийн чадвараа хангаж байхууц хэмжээний мөнгийг бэлнээр байлгах
  1. улс төрийн риск
улс төрийн тогтворгүй байдал нөлөөлнө.

Банкны үйл ажиллагаанаас хамаарч банкыг Төв ба Арилжааны банк гэж ангилдаг.
Төв банк, түүний үүргүүд
Төв банк нь тухайн улсын бакны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байдаг бөгөөд гүйлгээнд мөнгө гаргах  онцгой эрхтэй байдаг. МУ-ын төв банк нь Монгол банк. 1991 оны 5-1-ээс эхлэн Монгол банкны хууль мөрдөгдөж эхэлсэн.
Төв банк нь 2 үндсэн үүргийг гүйцэтгэж байдаг.
Нэгдүгээрт: Банк санхүүгийн оновчтой системийг бүрдүүлж түүний үр ашигтай үйл ажиллагааг хангах явдал. Энэ үүргээ гүйцэтгэхдээ Төв банк нь банкуудын банк хэлбэрээр ажиллах, банкны системийн үйл ажиллагаанд хяналт тавьж бодлогоор дамжуулан зохицуулалт хийдэг.
Хоёрдугаарт: Гүйлгээний хүрээнд байх мөнгөний нийлүүлэлтэнд хяналт тавьж мөнгө-зээлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх замаар мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх, энэ үнийн түвшинг тогтворжуулах, хөдөлмөр бүрэн эрхлэлтийг хангах, нийгмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.
Монгол банк төрөөс мөнгө зээлийн нэгдсэн бодлогыг дараах үйл ажиллагаагар хэрэгжүүлнэ.
-МБ нь мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах, татах, гүйлгээнд байвал зохих мөнгөний хэмжээг тогтоох эрхтэй.
-МБ нь иөнгөн тэмдэгтийг үйлвэрлэх, халгалах, тээвэрлэх, түүний нөөцийг бий болгох, төлбөрийн хэрэгсэл мөн эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг нь солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулдаг.
-Төгрөгийн тогтвортой байдлыг хангах
-АБ-ний заавал байх нөөцийн доод хэмжээг тотоох
-Хүүгийн нэгдсэн бодлого явуулах
-Эцсийн зээлдэгчийн хувьд АБ-уудад зээл олгох
-Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулж гүйцэтгэх
-ЗГ-ын зээлэгийн үйл ажиллагаа явуулах
-ЗГ-ын үнэт цаастай холбогдолтой үйл ажиллагаа явуулах
-Харицагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нийт банкны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах  г.м үйл ажиллагаа явуулна.
Засгийн газар Төв банкаар дамжуулан мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх замаар дараах зорилтыг хэрэгжүүлдэг.
Үйлдвэрлэлийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах
Хөдөлмөр бүрэн эрхлэлтийг хангах
Эдийн засгийн тогтвортой, хурдацтай өсөлтийг хангах гэх мэт.
Үүнд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны тогтвортой байдал чухал нөлөөтэй.
Төв банкны тайлан тэнцэл
 Төв банкны  үйл ажиллагаагааг харуулах гол үзүүлэлт нь  тухайн банкны тайлан тэнцэл юм. 

Актив(млрд. төг)                                                  Пассив
  1. Гадаад актив                                         1. нөөц мөнгө.
  2. ЗГ-аас авах авлага                                -банкнаас гадуурх бэлэн мөнгө
  3.     Үнэт цаас
  4. АБ-д өгсөн зээл                                   -АБ-дын касс дахь бэлэн мөнгө
  5. Бусад актив                                          -Арилжааны банкуудын хадгалсан нөөц
Арилжааны банкуудад олгосон зээл              2. Гадаад пассивхадгаламж
Бусад актив                                                       3. ЗГ-ын хадгаламж  /төрийн сангийн хадгаламж                   
                                                                         4. Өөрийн хөрөнгийн сан
                                                                                                                       

Гадаад активт:
-мөнгөжсөн алт
-чөлөөт алт
-бэлэн валют
-гадаадын банкин дахь харилцах данс
-гадаадын банкин дахь хугацаат хадгаламж
-Гадаадын тусламжийн хөрөнгө
-ОУВС дахь нөөц актив
Гадаад пассивт:
-Оу-ын санхүгийн байгууллагын зээл
-ЗГ хоорондын зээл
-Банк хоорондын зээл
-гадаадын байгуулагын харилцах данс,
-гадаадын банкны валютын  харилцах мг.м

Үнэт цаас:    Энэ нь төв банкны худалдаж авсан бонд юм. Үнэт цаасны хүүгийн орлого нь төв банкны орлогын нэг гол эх сурвалж мөн боловч үндсэн зорилго нь арилжааны банкуудын зээлийн чадавхид нөлөөлөх явдал юм.
Арилжааны банкинд олгосон зээл:   Төв банк нь аж ахуйн нэгжүүдэд бус зөвхөн арилжааны банкуудад зээл олгодог. Ийм зээл нь төв банкны хувьд актив буюу авлага болдог ба арилжааны банкуудын хувьд өр төлбөр болно.
Арилжааны банкуудын нөөц:   Арилжааны банкууд хадгаламжаасаа тодорхой хувиар бодож зайлшгүй нөөцийн санг бүрдүүлэх ба түүнийгээ Төв банкинд хадгалуулдаг. (байршуулдаг) Иймээс энэхүү нөөц нь Төв банкны хувьд хадгаламж буюу хөрөнгийн нэг эх үүсвэр болон тэнцлийн пассив талд бичигдэнэ.
Төрийн сангийн хадгаламж:   Сангийн яам төрийн сангийн хөрөнгийг Төв банкинд чек бичигдсэн хугацаагүй хадгаламж хэлбэрээр хадгалуулдаг. Өөрөөр хэлбэл. Төрийн сангийн хөрөнгийг чек бичиж зарцуулна. Төрийн сангийн хөрөнгө нь татварын орлого, хүн ам, банк, аж ахуйн нэгжүүдэд бонд худалдаж олсон мөнгө болон бусад орлогоос бүрдэнэ.
 Төв банкнаас гүйлгээнд оруулсан мөнгө:   Энэ нь гүйлгээнд хүмүүсийн гар дээр эргэж буй нийт цаасан ба зоосон мөнгө юм.

                                                Арилжааны банкны үйлажиллагаа
Бнкны балансын пассивын дийлэнх хэсэг нь богино хугацаатай байдаг бөгөөд актив нь түүнээс илүү урт хугацаатай байдаг. Банк нь тухайн нэгэн цагт өөрийн харилцагчийн нэр дээр орж ирж буй хөрөнгөөс илүү илүү их хөрөнгө түүний харилцагчийн данснаас гарах тохиолдолд бэлтгэгдсэн байх ёстой.
АБ нь олон чухал үйл ажиллагаа гүйцэтгэж байдаг. Үүнд:
  1. мөнгөн хөрөнгийг дансанд хадгалах төлбөр тооцоо хийх
  2. Зээл олгох
  3. төсвийн орлого зарлагыг шилжүүлэх
  4. зээл төлбөрийн баталгаа гаргах
  5. гадаад төлбөр тооцоо хийх
  6. юалют худалдах, худалдан авах
  7. үнэт зүйл хадгалах г.м
Арилжааны банкинд данс нээж мөнгөө хадгалуулсан хадгаламж банкны балансад пассив өр болж харагддаг. Ө.Х хэзээ нэгэн цагт уг мөнгийг хадгалуулагчдад эргүүлж өгөх ёстой, харин зээл нь активт бичигдаж авлага болж харагддаг. Энэ нь банкны авлага болж банкинд төлөгдөх ёстой өрийг харуулдаг ба зээлийн хүүгээр дамжуулан орлого авчирч байдаг.

АБ-ны тайлан балансын нэгтгэл
              Актив                                                   Пассив
  1. Нөөц мөнгө/касс дах болон төв банкин дахь/   1. хугацаагүй хадгаламж
  2. гадаад актив                                  2.хугацаат ба гадаад валютын хадгаламж
  3. ЗГ-аас авах авлага/зээл/                    3. МБ-аас авсан зээл
  4. улсын сектороос авах авлага            4. гадаад пассив  /богино хугацаат/
  5. хувийн салбараас авах авлага            5. урт хугацаат пассив
  6. банк бус санхүүг бай-с авах авлага     6. ЗГ хадгаламж
  7. Бусад актив                                               7. Бусад банкнаас авсан зээл
                                                                        8 .өөрийн хөрөнгийн сан
  Баланс                                                                Баланс
Арилжааны банкны орлогын үндсэн эх үүсвэрүүд   нь
-хүүгиийн орлого
-шимтгэл,  хураамж буюу хүүгийн бус орлго
-диллерийн үйл ажиллагаанаас ашиг олно.
Диллерийн үйл ажиллагаа  гэдэг нь өөрийн хөрөнгөөр юм уу эсвэл харилцагчийн нэрийн өмнөөс гадаад валютын , мөнгөний, үнэт цаасны, зах зээл дээр арилжаа хийх, гүйлгээнээс бий болох ашиг  юм.
          




Банкны тогтолцоо
  1. Төв банк, түүний үүргүүд
Засгийн газар Төв банкаар дамжуулан мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх замаар дараах зорилтыг хэрэгжүүлдэг.
Үйлдвэрлэлийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах
Хөдөлмөр бүрэн эрхлэлтийг хангах
Эдийн засгийн тогтвортой, хурдацтай өсөлтийг хангах гэх мэт.
Үүнд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны тогтвортой байдал чухал нөлөөтэй. Төв банк нь 2 үндсэн үүргийг гүйцэтгэж байдаг.
Нэгдүгээрт: Банк санхүүгийн оновчтой системийг бүрдүүлж түүний үр ашигтай үйл ажиллагааг хангах явдал. Энэ үүргээ гүйцэтгэхдээ Төв банк нь банкуудын банк хэлбэрээр ажиллах, банкны системийн үйл ажиллагаанд хяналт тавьж бодлогоор дамжуулан зохицуулалт хийдэг.
Хоёрдугаарт: Гүйлгээний хүрээнд байх мөнгөний нийлүүлэлтэнд хяналт тавьж мөнгө-зээлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх замаар мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх, энэ үнийн түвшинг тогтворжуулах, хөдөлмөр бүрэн эрхлэлтийг хангах, нийгмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.
  1. Төв банкны тайлан тэнцэл
 Төв банк үйл ажиллагаагаа хэрхэн яаж хэрэгжүүлдгийг ойлгож мэдэхийн тулд түүний тэнцлийн тайланг судалж үзэх шаардлагатай юм.

Актив(млрд. төг)                                                    Пассив
Үнэт цаас                                                                   Арилжааны банкуудын нөөц
Арилжааны банкуудад олгосон зээл                       Төрийн сангийн хадгаламж
Бусад актив                                                                Төв банкны гүйлгээнд оруулсан
                                                                                                                                    мөнгө
                                                                                     Өөрийн мөнгө
Дүн                                                                               Дүн
Үнэт цаас:    Энэ нь төв банкны худалдаж авсан бонд юм. Үнэт цаасны хүүгийн орлого нь төв банкны орлогын нэг гол эх сурвалж мөн боловч үндсэн зорилго нь арилжааны банкуудын зээлийн чадавхид нөлөөлөх явдал юм.
Арилжааны банкинд олгосон зээл:   Төв банк нь аж ахуйн нэгжүүдэд бус зөвхөн арилжааны банкуудад зээл олгодог. Ийм зээл нь төв банкны хувьд актив буюу авлага болдог ба арилжааны банкуудын хувьд өр төлбөр болно.
Арилжааны банкуудын нөөц:   Арилжааны банкууд хадгаламжаасаа тодорхой хувиар бодож зайлшгүй нөөцийн санг бүрдүүлэх ба түүнийгээ Төв банкинд хадгалуулдаг. (байршуулдаг) Иймээс энэхүү нөөц нь Төв банкны хувьд хадгаламж буюу хөрөнгийн нэг эх үүсвэр болон тэнцлийн пассив талд бичигдэнэ.
Төрийн сангийн хадгаламж:   Сангийн яам төрийн сангийн хөрөнгийг Төв банкинд чек бичигдсэн хугацаагүй хадгаламж хэлбэрээр хадгалуулдаг. Өөрөөр хэлбэл. Төрийн сангийн хөрөнгийг чек бичиж зарцуулна. Төрийн сангийн хөрөнгө нь татварын орлого, хүн ам, банк, аж ахуйн нэгжүүдэд бонд худалдаж олсон мөнгө болон бусад орлогоос бүрдэнэ.
 Төв банкнаас гүйлгээнд оруулсан мөнгө:   Энэ нь гүйлгээнд хүмүүсийн гар дээр эргэж буй нийт цаасан ба зоосон мөнгө юм.







Лекц-4
Ажилгүйдэл түүний эдийн засагт үзүүлэх нөлөө
Ажилгүйдэл нь эдийн засгийн үндсэн ухагдахууны нэг бөгөөд хүн ажил эрхлэх, хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй  байгаад ажил олж чадахгүй байх нийгэм эдийн засгийн үзэгдлийг  ингэж нэрлэдэг. Олон улсын байгууллагад хэрэглэдэг тодорхойлолтоос үзэхэд ажилгүйчүүд гэдэг нь ажилгүй гэхдээ ажиллаж эхэлэхэд бэлэн бөгөөд сүүлийн дөрвөн долоо хоногийн турш ажил хайж байгаа хүмүүс юм.
            2001 оноос дагаж мөрдсөн *Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай* МУ-ын хуулийн нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлд зааснаар *Ажилгүй иргэн * гэдэгт хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөр эрхлэх  боломжтой, ажил идэвхтэй  хайж байгаа хөдөлмөрийн албанд бүртгэлтэй  иргэнийг хамруулна гэжээ.
Ажиллах хүчин буюу эдийн засгийн идэвхтэй хүн ам гэдэг нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалын дагуу ажиллагчид болон хөдөлмөр эрхлэлтийн албанд  бүртгэлтэй ажилгүйчүүдийн тооны нийлбэр юм юм.улс орны ажиллах хүч нь  16-аас дээш насны хөдөлмөрийн чадвартай  ажиллагчид болон ажилгүйчүүд юм.
-Ажиллах хүчний оролцооны түвшин гэдэг нь хөдөлмөрийн насны хүн ам дахь ажиллах хүчний эзлэх хувь.Ажиллах хүчний оролцооны түвшин нь *Ажиллах хүчийг * хөдөлмөрийн насны хүн амд харьцуулсан харьцаа юм.
Ажилгүйчүүд гэдэгт олон улсын стандартчиллын дагуу хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй,тухайн үед ажиллахад бэлэн, ажил идэвхтэй эрж хайж байгаа  хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй хүмүүсийн тоо юм.
Ажилгүйдлийн түвшин гэдэг нь хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоог эдийн засгийн идэвхтэй хүн амд харьцуулсан харьцаа юм.Энэ нь ажиллах хүчин дэхь ажилгүйчүүдийн хувь юм.
Хөдөлмөрийн насны хүн амд ажилгүйчүүдийн эзлэх хувь гэдэг нь ажилгүйдлийн түвшин ба ажиллах хүчний оролцооны түвшингийн үржвэрээр тодорхойлогдоно.Нийгэм эдийн засгийн байдал сайжрах тусам энэ үзүүлэлт багасна.
Ажил эрхлэлтийн түвшин гэдэг нь *ажиллагсдыг* хөдөлмөрийн насны хүн амд харьцуулсан харьцаа юм.

Эдийн засгийн ухаанд ажилгүйдлийг шинж чанар, үүсэн гарч буй шалтгаанаар нь шилжилтийн, бүтцийн, мөчлөгийн гэсэн 3 хэлбэрт ангилан үздэг.
-Шилжилтийн ажилгүйдэл
Нэг газраас нөгөөд шилжин суурьшиж, шинээр ажилд орох, нэг ажлаас гарч таарч тохирох нөгөө ажил хайж  олох зэрэгт тодорхой хугацаа шаардагддаг.Ингэж үүссэн ажилгүйдлийг шилжилтийн ажилгүйдэл гэнэ.
-Бүтцийн ажилгүйдэл
ШУТ-ийн дэвшлийн үр дүнд хэрэглэгчийн эрэлт, түүний бүтэц, техник технологи  байнга өөрчлөгдөж байдаг. Энэхүү  өөрчлөлт нь ажиллах хүчний эрэлтийн бүтцийг өөрчлөхөд хүргэдэг. Ийнхүү техник технологи, хэрэглэгчдийн эрэлтийн бүтэц, шинж чанарт гарсан өөрчлөлтийн улмаас ажилчдын хуучин олж авсан мэргэжил, дадлага туршлага олж авах шаардлагатай болдог.Ингэж үүссэн ажилгүйдлийг бүтцийн ажилгүйдэл гэнэ.
 Мөчлөгийн ажилгүйдэл
-Эдийн засгийн хямрал, үйлдвэрлэлийн уналтын улмаас үүссэн ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэнэ.Эдийн засгийн хямралын үед хүн амын худалдан авах чадвар нэлэнхүйдээ доройтсоноос нийлмэл эрэлт буурна.Энэ нь үйлдвэр аж ахуйн газрууд олноороо хаагдах , үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулахад зайлшгүй хүргэдэг учраас ажилгүйдлийн түвшин эрс нэмэгдэнэ.Харин эдийн засгийн өрнөлтийн үед үйлдвэрлэл сэргэн , ажилгүйдлийн түвшин буурна. Иинхүү эдийн засгийн хямрал,үйлдвэрлэлийн уналтын үед ажилгүйдлын хэмжээ нь мөчлөгийн ажилгүйдлээр нэмэгдэх ба сэргэлт өрнөлтийн үед мөчлөгийн ажилгүйдэл байхгүй болж зөвхөн шилжилтийн ба бүтцийн ажилгүйдэл үлддэг.
Ажилгүйдлийн ердийн түвшин= шилжил/аж+бүтцийн /а
Ажилгүйдлийн ердийн түвшин гэдэг нь бүрэн ажилгүйдлийн үе дэхь ажилгүйдлийн түвшинг хэлнэ.
Ажилгүйдлийн бодит түвшин= шилжил/аж+бүтцийн /а+ мөч/аж
Ажилгүйдлийн нийгэм- эдийн засгийн үр дагавар
Ажилгүйдэл нь нийгэм-эдийн засгийн олон сөрөн үр дагаврыг бий болгодог.
Эдийн засгийн үр дагавар
Ажиллах хүчин нь үйлдвэрлэлийн нэг үндсэн нөөц юм. Нөөцүүдийг хэр зэрэг бүрэн дүүрэн ашиглаж байгаагаар эдийн засгийн хөгжил тодорхойлогдоно.Ажилгүйчүүд нь ашиглалтгүй байгаа хөдөлмөрийн нөөц. Иймээс нийгэмд ажилгүйдлийн хэмжээгээр хөдөлмөрийн нөөц ашиглалтгүй үлдэж , тэр хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагддаг. Английн эдийн засагч Артур Оукен анх ажилгүйдлийн түвшин, ҮНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээ хоёрын хоорондын хамааррлыг судалсан. Энэ хамаарал эдийн засгийн ухаанд Оукений хууль гэж алдаршсан.Оукений хууль ёсоор хэрэв ажилгүйдлийн бодит  түвшин  буюу жинхэнэ байгаа түвшин нь зүй ёсны буюу ажилгүйдлийн ердийн түвшингээс 1%-р өндөр байвал жинхэнэ үйлдвэрлэгдсэн ҮНБ-ний хэмжээ боломжитҮНБ-ээс 2,5 %-иар бага байна.Ө.Х ажилгүйдлийн түвшний 1%-ийн өсөлт нь ҮНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээг 2,5 %-р бууруулах буюу ажилгүйдлийн 1%-ийн өсөлт бүрд ҮНБ-ний 2,5%-тай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагддаг. Гэсэн үг.Нөгөө талаас бусад хүчин зүйл тогтмол байхад ҮНБ-ний 2,5%-ийн өсөлт нь ажилгүйдлийн түвшинг 1%-р бууруулах боломжийг олгодог.
Ажилгүйдлийн нийгмийн үр дагавар
Ажилгүйдэл нэмэгдсэнээр хүн амын орлого буурч, амжиргааны түвшин доройтно.
Ажилгүй хүсүүс сэтгэл санааны гутранги байдалд орж гэмт хэрэг өсөх, гэр бүл сарних, эрүүл мэнд , боловсролын түвшин буурах зэргээр түүний сөрөг үр дагавар илэрдэг.


Лекц -3
Эдийн засгийн мөчлөг
Тодорхой хугацаанд байнгын давтамжтайгаар үзэгдэж байгаа нийгмийн үйлдвэрлэлийн явц дахь хэлбэлзэл нь *мөчлөгийн *шинж чанарыг харуулж байдаг.Ө.Х үйлдвэрлэл, нөөцийн ашиглалт үнийн түвшин нь байнгын хэлбэлзэлд оршдог.Мөчлөгийн далайц нь /диапозон/ эдийн засгийн хөгжлийн нэг уналтын цэгээс нөгөө уналтын цэг эсвэл нэг оргил цэгээс нөгөө оргил цэгийг хүртэлх үеийг илэрхийлдэг.
Эдийн засгийн хөгжлийн явцад энэхүү хэлбэлзлийн шалтгааныг олон янзаар тайлбарладаг.Ж.Б.Сей, Д.Рикардо  гэх зэргийн эрдэмтэд нийт эдийн засгийн уналтыг үгүйсгэж байсан бөгөөд үйлдвэрлэлийн хэсэгчилсэн уналтыг зах зээлийн хөгжлийн явцад өөрөө сэргээгдэж чадах аж ахуйн салбаруудын хоорондын тэнцвэргүй байдлаар тайлбарладаг байхад Д.Кейнс, Э.Хансен зэргийн хэсэг эдийн засагчид нь үйлдвэрлэлийн уналтыг орлогын өсөлтөөс хоцорсон ахиу хэрэглэх хандлагаар тайлбарлаж үүнээс гарах аргыг нийт эрэлтийн зохицуулалтаар хийж болно гэж үзжээ. Харин зарим хэсэг нь эдийн засгийн уналтын шалтгааныг зээл мөнгөний бодлого сул явагдаж байгаатай холбон тайлбарладаг.Үүнээс харахад мөчлөгийн шалтгааныг тогтооход нилээд хэцүү ба орчин үеийн эдийн засагчид нь мөчлөгийн шалтгааныг зах зээлийн эдийн засгийн хөгждийн явцад нөлөөлж байгаа олон хүчин зүйлсээр тайлбарладаг..
            Эдийн засгийн мөчлөг нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт бус байдлыг олон хэлбэрээр илрэн гарах үйл ажиллагааны үечлэл, хөөрөл, уналтыг илэрхийлдэг.
            Эдийн засгийн идэвхтэй байдлын янз бүрийн үзүүлэлт тухайлбал ҮНБ-ний өсөлтийн хурд, худалдааны ерөнхий хэмжээ, үнийн ерөнхий түвшин, ажилгүйдлийн түвшин, үйлдвэрлэлийн хүчин чадлын ачаалал зэргийн хэлбэлзлийн үр дүн нь эдийн засгийн мөчлөгийн ерөнхий дүр зургийг илэрхийлдэг.








Ихэнх эдэийн засагчид эдийн засгийн хөгжилд дараах маягаар явдаг гэж үздэг.
-Уналтын дараа эдийн засгийн сэргэлт явагддаг. Уналтын үед үйлдвэрлэл зогсож, ажилгүйдэл ихэсдэг билээ.Уналтын доод цэгийг ДЕПРЕСС гэнэ.
-Сэргэлтийн үед үйлдвэрлэлийн түвшин нэмэгдэж ажил эрхлэлт өсөж, үйлдвэрлэлийн түвшин бүрэн ажил эрхлэлт болон үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажилаагүй үед өсч байдаг.
-Оргил үед тухайн эдийн засаг бүрэн ажил эрхлэлттэй үйлдвэрлэл бүх хүч чадлаараа ажиллаж байх бөгөөд энэ үед үнийн түвшин дээшлэх хандлага гарч харин ажиллах хүчний өсөлт зогсдог.
-Оргил үеийн дараа уналтын үе болох бөгөөд энэ үед үйлдвэрлэл буурч, бүрэн ажил эрхлэлт буурах боловч үнэ буурдаггүй.
Мөчлөгийн үндсэн шинж нь эдийн засгийн тогтолцоо дэс дараалсан үе шатын сэрэлт,  өрнөлт, оргил, уналтын хэлбэрийг дамжин байгаа үед ҮНБ-ний өсөлтийн хурдац хэлбэлзэж байгаагаар илэрдэг.Эдийн засгийнуналт хямралын үед удаан эдлэх бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарууд илүүтэйгээр өртдөг.Учир нь хэрэглэгчийн  орлого буурмагц удаан эдэлгээтэй таваараас татгалздаг.
Өрнөлтийн үед ялгагдах шинж
-Хөрөнгө оруулалт бага түвшинд байх
-Ашиглагдаагүй сэлбэг хэрэгслийн өсөлт
-Ашгийн багасалт
-Цэвэр ашигийн нормын огцом багасалт
-Худалдааны хэмжээ, шинэ захиалгын тоо болон зээлийн нөөцийн эрэлтийн бууралт
-Өрнөлтийн үед
.1. Мөнгө зээлийн бодлого:
Зээлийн хүүг бууруулах,улсын үнэт цаасыг нээлттэй захаас худалдах
2. сангийн бодлого
-Улсын төсвийн нэмэгдэл зардлыг гаргах
3. Цалин ба тарифын бодлого
-Цалин нэмэгдүүлэх
4. Улсын хөрөнгө оруулалтын бодлого
-Улсын барилга байгууламжийн төлбөртэй гүйцэтгэлийг түргэсгэх
Эдийн засгийн оргил үеийн ялгагдах шинжүүд
-Үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын хэмжэний өсөлт
-Сэлбэг хэрэгслийн ашиглагдаагүй тоног төхөөрөмж бага байх
-Ажиллах хүчний эрэлтийн огцом өсөлт
-үнийн ерөнхий түвшингийн их өсөлт
Оргил үед
  1. мөнгө зээлийн бодлого:
-Зээлийн хүүг дээшлүүлэх, үнэт цаасыг нээлттэй зах зээлд худалдах
2. Сангийн бодлого
-Улсын төсвийн нэмэгдэл зардлыг багасгах
3.Цалин ба тарифын бодлого
-Цалин нэмэгдүүлэх
4. Улсын хөрөнгө оруулалтын бодлого
-улсын барилга байгууламжийн явцыг саатуулах
Хэлбэлзлийн учир шалтгаан
Эдийн засгийн хэлзбэлзлийн шалтгааныг эрдэмтэд дараах байдлаар тайлбарлаж байна.
-гол анхаарлаа шинэ нээлтэд төвлөрүүлдэг чиглэлийнхний үзлээр:шинэ нээлтийн үед хэлбэлзэл гарах тул түүнийг дагаж эдийн засаг өсдөг.
-гол анхаарлаа нөөцөнд төвлөрүүлдэг чиглэлийнхэн: дайны үед цэргийг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь нөөцийн бүтээгдэхүүнийг өсгөж, энхийн үед эдийн засаг унана.
-ЗГ их хэмжээний цаасан мөнгө үйлдвэрлэснээс болж инфляци үүснэ. Хэрэв бэлэн мөнгө дутагдвал үйлдвэрлэлийн уналт үргэлжилж ажилгүйдэл өсч хямрал үүснэ гэж цэвэр мөнгөний онолынхон үздэг./монетаризмынхан/
-Ихэнхи эдийн засагчид үйлдвэрлэгчид ба нөөцийн ашиглалын түвшинг тодорхойлонч гол хүчин зүйл нь нийт эрэлтийн түвшин гэж үздэг.





 


                                            Лекц -2
Үндэсний тооцооны систем
  1. ҮТС-д хэрэглэгдэх зарим ойлголтууд
  2. ҮНБ ба ДНБ тооцоход баримтлах зарчим,  түүнийг тооцох аргачлал
  3. ҮНБ болон ДНБ -ээс гарах  бусад үзүүлэлтүүд
  4. Нэрлэсэн ба Бодит ҮНБ
  5. далд эдийн засаг, түүний нөлөө
Улс орны эдийн засгийн бодит байдлыг бүхэлд нь шинжлэхийн тулд улс орны үйлдвэрлэлийг хэмжих асуудал чухал болдог.иймээс ҮТС-ийн үзүүлэлтүүдийг тооцох зайлшгүй шаардлага гардаг .  ҮТС-ийн үзүүлэлтүүдэд эдийн засгийн байдалд бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгөх,  удирдлагын шийдвэр гаргах зэрэгт  ҮНБ, ДНБ, ҮО зэрэг макро эдийн засгийн бүхэл бүтэн системийг ашигладаг. Макро эдийн засгийн түвшний логик дараалал, харилцан уялдаа бүхий нэгдмэл данс, баланс, хүснэгтүүдээс ҮТС нь бүрдэх бөгөөд тэдгээр нь олон улсын хэмжээнд харилцан тохиролцсон ойлголт, тодорхой ангилалт, бүртгэлийн зарчимд тулгуурладаг.Тухайн улсын ҮНО,ДНБ-ийг тооцоход дараах ойлголтуудыг ялгааг мэдэх шаардлагатай.Үүнд:
.Эдийн засгийн нутаг дэвсгэр
.Эдийн засгийн сонирхлын төв
.Эдийн  засгийн харьяат  буюу Резидент
Эдийн засгийн нутаг дэвсгэр гэдэг нь  засаг захиргааны хувьд тухайн улсын хүн ам чөлөөтэй зорчиж, мөнгө, хөрөнгөө чөлөөтэй байршуулж гүйлгээнд оруулж болох нутаг дэвсгэрийг хэлнэ.Тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэрт тухайн улсын газар нутаг дээр  байрлаж  буй бусад улсын дипломат төлөөлөгчийн газар,гадаад улс орнуудад гэрээгээр ашиглуулж буй газар нутгийг оруулахгүй боловч, тухайн улсаас гадаадад байрлаж  буй дипломат төлөөлөгчийн байгууллагын газар, тус улсын гадаад улсаас түрээсэлсэн буюу худалдан авсан газар нутгийг оруулдаг байна.
Эдийн засгийн сонирхлын төв Тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэрт ямар  нэгэн обьект барьж байгуулан удаан юмуу тодорхой бус хугацаагаар мэдэгдэхүйц хэмжээний эдийн засгийн үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн нэгжийг тэр нутагт эдийн засгийн сонирхлын төвтэй байна гэдэг.
Эдийн засгийн харьяат нь иргэний харьяаллаас ялгаатай ойлголт. Эдийн  засгийн харьяат  буюу Резидент гэдэг нь тухайн улсын эдийн засгийн  нутаг дэвсгэрт сонирхлын төвтэй эдийн засгийн харилцааны субьектыг хэлдэг. Нөгөө талаас тухайн орны эдийн засгийн нутаг дэвсгэр дээр нэг жилээс дээш хугацаагаар үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй эдийн засгийн харилцааны сувьектыг эдийн засгийн харьяат гэж ойлгоно.
  1. ҮНБ ба ДНБ,  түүнийг тооцох аргачлал,          тооцоход баримтлах зарчим
ДНБ    гэдэг нь тухайн хугацаанд тухайн орны эдийн засгийн нутаг дэвсгэрийн хүрээнд  дотоод , гадаадын эдийн засгийн харьяатуудын шинээр бий болгосон нэмэгдэл өртөг буюу эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн өртгийн нийлбэрийг хэлнэ ҮНБ гэдэг нь хэний эзэмшилд ба йгаа ү йлдвэрлэлиүйн хүчин  зүйлсийн тусламжтайгаар үйлдвэрлэсэн  вэ гэдгээс үл хамааран зөвхөн тухайн улсын газар нутаг дээр жилийн хугацаанд үйлдвэрлэгдэн бий болсон нийт бараа үйлчилгээний үнийн дүн юм.

ҮНБ гэдэг нь  тодорхой хугацааны дотор 1 жилд тухайн улсын  эдийн засгийн харяатуудын шинээр бий болгосон нэмэгдэл өртөг буюу эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийн нийлбэрийг хэлнэ. / улсын хэмжээнд эцсийн байдлаар  үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн үнийн дүн юм. Ө.х  нэг жилд тухайн үндэстнүүдийн хийж гүйцэтгэсэн эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүн юм. Эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэг нь дахин боловсруулалтанд буюу дахин худалдах зорилгоор худалдан авч байгаа бус  зөвхөн эцсийн хэрэглээнд зориулан худалдан авч буй бүтээгдэхүүн үйлчилгээ юм. ҮНБ-д зөвхөн тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж тооцдог. Мөн тухайн жилд үйлдвэрлэгдсэн боловч борлогдож амжаагүй бүтээгдэхүүн үнийн дүнгээрээ ҮНБ-д орж тусгагдана.
Үүнээс гадна ҮНБ-д цэвэр санхүүгийн үйл ажиллагаанаас бий болсон орлогыг тооцдоггүй. Цэвэр санхүүгийн үйл ажиллагаа нь 3 үндсэн хэлбэртэй байна.
  1. НД-ийн төлбөр, тахир дутуу, өндөр настны болон ажилгүйчүүдэд улсаас олгож буй тэтгэлэг.
  2. Оюутан залуусын гэр орноосоо авч буй тэтгэлэг, өвлөсөн хөрөнгө г.м
  3. Хувьцаа, облигацийн арилжаанаас олж буй орлого ҮНБ-д ордоггүй
ҮНБ-ийг 2 аргаар тооцдог.
1.    Орлогоор тооцох.           
Тухайн жилд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтаас олж авсан мөнгөн орлогын нийлбэр дүнгээр тооцно.Ө.Х аан-үүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олж авахад эцсийн хэрэглэгчдээс гаргасан зардал нь аан-үүдийн хувьд орлого болж очдог.Иймээс ҮНБ-ийг аан-үүдийн олж буй орлогоор тооцох боломжтой.Үүнийг орлогоор тооцох арга гэнэ.Борлуулалтаас олсон орлогын нэг хэсэг нь эхш ба ШБТ төлөхөд ,газар ашигласны түрээсийн төлбөр хэлбэрээр газрын эздэд, цалин хэлбэрээр ажилагсдад, ашиг хэлбэрээр үйлдвэр аж ахуй эздэд, мөн зээлийн хүү хэлбэрээр зээлдүүлэгчдэд тус тус хуваарилагдан очдог.
ҮНБ=Цалин+түр.төл+зээлийн хүүгийн орлого+ашиг+ЭХШ+ШБТ
ШБТ-т гүйлгээний татвар, лицензийн төлбөр, гаалийн татвар г.м ААН-ийн ашиг нь ашгийн татвар, хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг, үл хуваагдах ашиг гэсэн 3 хэсэгт хуваагдана.
2.    Эцсийн ашиглалтын буюу зардлаар тооцох нь.
 ҮНБ нь эцсийн хэрэглэгчдэд очиж байгаа тухайн жилд үйлдвэрлэгдсэн нийт бү\тээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүн учраас эцсийн хэрэглэгчдээс тэдгээрийголж авахад зарцуулсан нийт зардлын дүнгээр тодорхойлох боломжтой бөгөөд үүнийг зардлаар тооцох арга гэнэ. Эцсийн хэрэглэгч нь өрх гэр , пүүс компани, төр засаг, гадаадын хэрэглэгчдээс бүрдэнэ.
C+I+G+Xn= GNP
C- personal consumption        өрх гэрийн хэрэглээний зардал /хувийн хэрэглээний зардал/
I- investment ААН-үүдийн дотоодын хөрөнгө оруулалтанд зориулан гаргасан зардал/хувийн х/о /
G- Government nулсаас бараа үйлчилгээг худалдан авахад зориулан гаргасан зардал
Xn- net export  гадаадын хэрэглэгчдээс бүтээгдэхүүн,үйлчилгээг олж авахад зарцуулсан зардал буюу цэвэр экспорт
Хөрөнгө оруулалтыг нийт ба цэвэр хөрөнгө оруулалт гэж 2 ангилна.Нийт хөрөнгө оруулалт гэдэг нь үйлдвэрлэлд ашигласны улмаас элэгдэлд орсон машин, тоног төхөөрөмж,барилгыг нөхөн сэргээж хуучин хэвэнд нь оруулахад зориулан гаргасан зардлаас гадна үндсэн хөрөнгийн хэмжээг шинээр нэмэгдүүлээхэд  зориулан гаргасан зардлыг багтаана.Цэвэр хөрөнгө оруулалт гэдэг нь нийт хөрөнгө оруулалтаас ЭХШ-ийг хасаад үлдэх хэсэг юм. ЭХШ нь хөрөнгө оруулалтын гол эх сурвалж болдог.
Нийт хөрөнгө оруулалт=ЭХШ+Цэвэр х/о
Нийт х/о нь тухайн жилийн ЭХШ-ээс давж байвал эдийн засаг өсөх хандлагатай, нийт х/о нь тухайн жилийн ЭХШ-тэй тэнцүү бол эдийн засаг зогсонги байдалтай, харин  нийт хөрөнгө оруулалт нь тухайн жилийнхээ ЭХШ-ээс бага бол унаж буй эдийн засаг гэж үздэг.
Цэвэр экспорт = Нийт экспорт-Нийт импорт /эерэг болон сөрөг утгатай байж болно/
3.    Нэмүү өртгийг бүртгэх байдлаар ҮНБ тооцож болно.
Өүйлдвэрлэлийн шат дамжлага бүрийн гаргасан нэмүү өртгийг нэмэх замаар ҮНБ тооцож болно.
ҮНБ-ээс гарах  бусад үзүүлэлтүүд
ҮНБ-д хилйин хилийн чан ад дахь хөрөнгө оруулалтаас олох ашиг орлого мөн орж тусгагддаг учир уг орны тухайн жилийн үйлдвэрлэлийн хэмжээг жинхэнэ бодитоогоор  тодорхойлох талаар учир дутагдалтай тул ДНБ,ҮЦБ,ҮО,Хувийн орлого, ТТДО зэрэг нэмэлт үзүүлэлтүүдийг тооцдог.
            .
ҮНБ-ЭХШ=ҮЦБ Энэ нь тухайн жилд цэвэр шинээр бий болсон барааны хэмжээг илэрхийлнэ.
ҮО=ҮЦБ-ШБТ энэ нь өрхийн татвар төлөхөөс өмнөх орлоготой тэнцүү байна. Тухайн жилд цоо шинээр үйлдвэрлэж бий болгосон орлогыг илэрхийлдэг үзүүлэлт.
-Хувийн орлого  ҮО нь тухайн улсад шинээр бий болсон орлого боловч бүгдээрээ өрх гэүүдэд хуваарилагдан очдоггүй. Иймээс өрх гэрүүдэд жинхэнэ байдлаар олгогдож буй орлогыг хувийн орлого гэнэ.
   ХО= ҮО-НДШ-ААН-ийн ашгийн татвар-Үл хуваарилагдах ашиг+ЗГ-с хүн амд олгож буй буцалтгүй тусламж
-Татвар төлсний дараах орлого/DI/
Өрх гэр өөрт хуваарилагдан ирсэн орлогоосоо төсөвт орлогын татвар төлөөд үлдэх хэсэг.
С








ҮНБ
ЭХШ




ШБТ






ҮЦБ



I
ААН-н ашгийн татвар






ҮО


ААН-н үл хуваарилагдах ашиг


G
Орлогын тавар


ХО
Буцалтгүй тусламж

Хувьцааны ногдол ашиг


ТТДО
Xn
Зээлийн хүү
Түрээсийн төлбөр
ҮНБ зардлын бүтэц
Цалин
ҮНБ-ний орлогын бүтэц





Лекц-3
Үнийн түвшинг тооцох нь
ҮНБ нь тухайн жилд үйлдвэрлэгдсэн эцсийн нийт, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнгээр тодорхойлогддог учраас түүний хэмжээ нь үнийн түвшинтэй нягт холбоотой.Тухайн жилийн ҮНБ-ийг урьд жилүүдийн ҮНБ-тэй харьцуулахдаа үнийн түвшний өөрчлөлтийг тооцож үзэх шаардлагатай.Мөн жирийн хэрэглэгчдийн хэрэглэн хэвшсэн бараа үйлчилгээний цуглуулгыг Хэрэглээний сагс гэх бөгөөд тайлант оны хэрэглээний сагсны үнийг түүний суурь оны үнэтэй жишсэн харьцаагаар Хэрэглээний үнийн индекс /ХҮИ/ тодорхойлогдоно.
ХҮИ = ХСҮт     *100%
            Х СҮс
Жишээ нь:хэрэглээний сагс 2кг гурил, 4кг элсэн чихрээс бүрддэг гэж үзье.Суурь онтой нь харьцуулж үзвэлгурилны үнэ 8-10₮, элсэн чихрийн үнэ 15-20₮ өссөн байвал ХҮИ тооц.
2*10+4*20/2*8+4*15=100/76=1,31*100=131%
Энд хэрэглэгчийн сагс 31% өсч, үүний дотор гурилын үнийн индекс 10/8=1,25 буюу 25% өсч, элсэн чихрийн үнийн индекс 1,33 ба 33% өссөн байна:ХҮИ нь элсэн чихрийн үнийн индекстэй ойрлцоо байна. Энэ нь элсэн чихрийн зардал нь дундаж өрх гэрийн зардалд их хэмжээ эзэлж байгаатай холбоотой юм.
Бараа бүтээгдэхүүн
ХС
Суурь оны үнэ, кг
Тайлант оны үнэ, төг
Суурь оны зардал ₮
Тайлант оны зардал ₮
1
2
3
4
5=2*3
6=2*4
Гурил
2
8
10
16
20
Элсэн чихэр
4
15
20
60
80
БҮгд



76
100

ҮНБ-ний хэмжээнд үйлдвэрлэгдсэн бараа, үйлчилгээний тоо хэмжээний өөрчлөлтөөс гадна үнийн түвшин дэхь өөрчлөлт нэгэн зэрэг тусгагддаг. Ө.Х үнийн түвшний өөрчлөлт нь тоо хэмжээний өөрчлөлтийн нэгэн адил ҮНБ-ний хэмжээнд нөлөөлдөг.Иймээс ҮНБ-ийг нэрлэсэн ба бодит ҮНБ гэж ангилдаг.Нэрлэсэн ҮНБ гэдэг нь  тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг , тэр жилийнх нь өөрчлөгдсөн үнээр бодож тооцсон ҮНБ юм.
Бодит ҮНБ гэдэг нь тухайн жилд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрчлөлтгүй тогтмол үнээр буюу  суурь жилийн үнээр бодож тооцсон ҮНБ юм. Эндээс үзвэл НҮНБ нь үйлдвэрлэлийн биет хэмжээний болон үнийн зөвхөн үнийн өөрчлөлтийг нэгэн  зэрэг харуулдаг бол бодит ҮНБ нь зөвхөн үйлдвэрлэийн биет хэмжээний өөрчлөлтийг тусган харуулдаг учраас БҮНБ нь НҮНБ-ийг бодвол эдийн засгийн шинж байдал, өсөлтийг илүү бодитойгоор харуулна.
НҮНБ-ийг БҮНБ-д харьцуулсан харьцааг ҮНБ-ний дефлятор гэнэ. Үүнигй зарим тохиолдолд зах зээлийн үний индекс гэнэ./мөн тайлант болон суурь жилийн үнийн ялгааг илэрхийлэгч коэф юм/
ҮНБд=ҮНБн/ҮНБб*100%
/ ҮНБд= Р1/Р0/
Дефляторын тусламжтайгаар НҮНБ-ийг бодит ҮНБ-д БҮНБ-ийг НҮНБ-д шилжүүлнэ.Деф нь мөнгөний нэгж суурь онтой харьцуулахад хэрхэн ханшгүйдсэнийг харуулна. Суурь оны мөнгөн нэгжээр илэрхийлэгдсэн өртгийг суурь буюу бодит өртөг гэнэ.Энэ нь урсгал өртгийг ДНБ-ний дефляторт харьцуулсан харьцаа юм.
Жнь: ДНБ-ний деф нь 1,2 байсан бол тайлант оны 240₮ нь худалдан авах чадвараараа суурь оны 240/1,2=200 төгтэй тэнцүү байна.

Далд эдийн засаг түүний нөлөө
 ҮНБ-ийг тооцоход хүндрэлтэй асуудлууд байдаг бөгөөд зарим тохиолдолд татвараас зайлсхийх зорилгоор мэдээ, тайлангаа буруу өгөх, орлого олж байгаа боловч нуун дарагдуулах явдал гардаг.Албан ёсны бүртгэл, тайлан мэдээнд тусгагдаагүй боловч хүн амд төлбөртэйгээр үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ буюу эдийн засгийн аливаа үйл ажиллагааг далд эдийг засаг гэнэ.
Далд эдийн засгийг  :
  1. Албан бус эдийн засаг
Албан бус эдийн засагт бүртгэлд хамрагдаагүй , аливаа зохицуулалт болон татвараас гадуур байдаг, хэмжээгээр бага, хөдөлмөр шингээлт ихтэй, хувиараа аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хамруулдаг. Албан бус сектор нь ямар ч оронд байдаг бөгөөд эрэлтийн илүүдлийг бууруулж, ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэхэд тодорхой нөлөө үзүүлж байдаг. Жнь:Гуйлагчид, мухлагийн эзэд,валютын ченжүүд,ломбард, зөөврийн телефон г.м
  1. Хуурмаг эдийн засаг
Хулгай, дамын наймаа, худал мэдээлэх, хээл хахууль авах, залилан луйвардах хэлбэрийн үйл ажиллагаа орно.
  1. Хориотой эдийн засаг гэж ангилж болно.
Хуулиар хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээний төрлүүд тус тус хамрагдана.
Далд эдийн засаг нь өрсөлдөөнийг урамшуулж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, бодлого, зохион байгуулалтын алдаанд дохио өгч, зардал, үр ашиггүй байдлыг бууруулдаг сайн талтай ч далд эдийн засгийн срөн нөлөө нь хорт зуршилд уруу татах,сэтгэхүй, ёс суртахууны доройтолд оруулах, далд ажил эрхлэлтийг бий болгох, хуурамч бүтээгдэхүүн нийлүүлэх,оюухээл хахууль авилгалыг урамшуулах,оюуны бүтээл хулгайлах, нийгмийн сэтгэлгээг эвдэж, далд эдийн засгийг хүлээн зөвшөөрөхөд хүргэх, хөрөнгөжин хүчирхэгжих тусам хүрээгээ тэлж, засаглал руу тэмүүлдэг г.м
Далд эдийн засгийг судалснаар:
  1. ЭЗ-ийн бодлогын алдааг багасгах, бууруулах
  2. Нийгмийн бодит хэрэгцээг мэдрэх
  3. Бодит эдийн засгийг үнэлэх боломжтой г.м